Зөвлөгөө

Ээждээ хайртай хүн бүрт зориулав. Зуу наслаарай ээжээ!

Намрын уулнаа бугын урамдахыг сонсооройНамайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарайМанцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасанМагадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэжБалчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа

Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэйОрон дээрээ намайг бүлээрч хонох болгондДэлхийд хамгийн сайн эмч та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайгАргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн”А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад миньАлдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлааЦаг оройтсон болзооноос эргэж ирэхэдЦагдаа, эсвэл үүдний манаач

Сар нарны ээлжгүй гал сахисан тогоочСангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа

Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд миньШүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөөДаамай их хайр тань аанай л хэвээрээДавж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг сулланаЖигжид бурханыг олон мутартай гэлцэнэЖижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай

Элбэг их хайр,Ээжий гэдэг нэр таньЭнэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалдЗүгээр л дэргэд минь байж хайрлаИжий! гэж дуудах болгондоо баярладагИжил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!