Зөвлөгөө

ТАНД ИХ АМАРХАН ХЭРНЭЭ МАШ ЧУХАЛ МЭРГЭ ЗААЖ ӨГӨХ ҮҮ?

Хүмүүс бид ялих шалихгүй юм дээр яаж ийгээд л мэргэ төлөг тавиулчих гээд байдаг нууц биш. Ер нь бол хувь хүн өөрийнхөө амар амгалан болоод зовлон бэрхшээлийн өмнө хариуцлага хүлээн шийдвэр гаргаж ямар ч тохиолдолд тухайн шийдвэрийнхээ эзэн болохоос зайлсхийх үест буюу учир шалтгааны үүднээс сэтгэх чадамж нь мөхөсдөх цагт далдын, нууцлаг зүйлд автдаг болов уу гэмээр.

Гэхдээ энэ удаа эд зүйл, ажил төрөл, хань ижил, үр хүүхэдтэй хамаарахгүй нэгэн гайхалтай төлөгний тухай зааварчилгаа танд өгмөөр санагдлаа. Танд урьд насандаа сайн, муу заяаны алинд нь төрж байснаа болон дараа насандаа бас эдгээр хоёр заяаны алинд нь төрөл авахаа мэдэхсэн гэсэн бодол ер төрж байсан уу? Магадгүй миний бичвэрийг уншаад энэ дээрх бодол танд төрж байж ч болох юм.

Тэгвэл та дээр дурдагдсан зүйлүүдээс илүү гайхалтай учир шалтгааныг олохын тулд төлөг тавихад бэлэн боллоо гэсэн үг шүү. За эхний учир битүүлэг зүйлийн талаар тодорхой мэдэж авцгаая. Төлөг тавихдаа бэлдээрэй.

1. Та урд төрөлдөө сайн, муу заяа/төрөлд төрснөө мэдэхийн тулд одоогийн биеэ шинжээрэй. Хэрэв та эрдэнэт хүний биеийг олоод зогсохгүй дээр нь өөрийн болоод бусдын амар амгаланг нөхцөлдүүлэгч буяныг өөрийн болоод өрөөл бусдын амар амгаланг эвдэхүйц чанартай нүглийн үйлээс ялгах ухамсар байгаа бол таны урьд төрөл илт өндөр байж. Товчхондоо ийм эрх чөлөө асар их буян/ерөөлөөр л олддог. 2. Тэгвэл энэ төрлийн хойно буюу хойд насандаа ямар заяанд/төрөлд төрөхөө мэдэхийн тулд өөрийн сэтгэлээ л шинж.

Хэрэв элдэв сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд цаг ямагт анхаарлыг чинь булааж сэтгэлийн амар амгалангий чинь эвдэж, бие, хэл, сэтгэлээрээ эерэг байж өөрийн болон өрөөл бусдын амар амгалангийн шалтгаан болж чадахгүй байгаа бол эсвэл стресс, депрессийн шалтгаан болсон сөрөг муу сэтгэлийн хөдөлгөөнүүдийг та хянах бус харин таныг хянаж байгаа бол таны дараа төрөл гэгээтэй харагдахгүй байна гэсэн үг!

Бас Буддын логикоор бол энэ насны өнгөрсөнд эерэг/зөв эсвэл буруу/сөрөг явснаа өөрийн эрүүл эсвэл туйлдаж буй бие махбод дээрээ, харин энэ насны ирээдүйд жаргах, зовохоо гагцхүү өөрийн сэтгэл дээрээ шинжилж мэдэж болох. Тэрнээс биш өгөгдсөн хувь тавилан буюу зурсан төөрөг гэж байхгүй. Та одоо мэдэхийг хүссэн зүйлээ маш сонин бас гайхалтай аргаар мэдлээ. Үүнээс цааш хэрхэхээ тунгалаг оюундаа болгооно биз ээ. Эерэгээр сэтгэЭерэгээр өгүүл Эерэгээр биеэ авч яв. Ингэж чадвал хүссэн хүсээгүй амар амгаланг амсана.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!