Мэдээ Мэдээлэл

Ахмадуудад олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс /2021.05.21/ иргэдийн тэтгэврийн данс руу шилжүүлж эхлэх юм байна. Уг мөнгөн тэтгэмжийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгоно.

2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа бол 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн байна. Нийтдээ энэ арга хэмжээнд 238.0 мянган ахмад хамрагдах аж.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!