Зөвлөгөө

Монгол хүн амны билэгээрээ сайхан зүйлийг мөрөөдөж сайн явдаг ёсон бий…

МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭРЭЭ Үг гэдэг санааны зоргоор урсгаад байх хий хоосон авиа биш юм. Бидний амьдрал, хувь тавиланг ч өөрчилж чадах хүчтэй энерги юм. Хүний амнаас гарч буй үгс нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм.

Тиймээс нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Эрт үед манжийн хаан Амарбаясгалант хийдийг бариулах болж уг барилгын ажлыг гүйцэтгэх үүргийг манж амбан нарт даалгаж гэнэ.

Гэтэл тэрхүү том сүмийг барьж дуусангуут л нурж унаад байж. Манжийн хаан амбан бүрээс л тэр сүм баригдсан уу гэхэд тэд бүгд л үгүй гэж хэлээд цаазлуулдаг байж.

 

 

Ингэсээр 7 амбаны толгой авчээ. Харин найм дахь амбанаар монгол хүнийг томилж гэнэ. Удалгүй манжийн хаан шинэ амбаныг дуудаж өнөө сүм баригдаж дуусав уу гэж асуув. Монгол амбан тийм гэсэн ч толгойгүй, үгүй гэсэн ч толгойгүй юм чинь гэж бодоод, тийм ээ баригдаж дууссан гэж хэлж гэнэ.

Манжийн хаан элчээ илгээн шалгахад сүм баригдаж дууссан бөгөөд дахин нураагүй байсан гэнэ.
Монгол амбан ч өөрөө хайхаж хоцорчээ. Монгол хүний үгийн хүч эрчим ийнхүү биелэлээ олжээ. Үүнээс хойш “монгол хүн амны билгээрээ” гэх үг гарчээ. Үгний хүч арвин буй за …

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!