Зөвлөгөө

МОНГОЛ ногоогоор МОНГОЛ ХҮН ДОТООДЫН хэрэгцээгээ ХАНГАЯ!!!

Надад 1 санал байна аа. Бид одоо хэлж энэ байдлыг засхад бага ч болов санал оруулахгүй бол хүнсний ногоо тариалах энэ салбар бүр уналтанд орж дууслаа ш дээ.1. Энэ салбарт ажиллах хүч намрын хураалтын ажилд оролцох хүн хүч үнэхээр ховор байна, хагас бүтэн сайнд энд тэнд паб, караоке хэсч эцэг эхийнхээ хэдэн төгрөгийг үрж байхаар бэлэн хоол, унаагаар хангаад өдрийн 25-30.000р хураалтын ажил хийгээд өгөөч гэхээр ажилд явах 1 хүн ч алга… харамсалтай…

/1 талаасаа харвал энэ чинь ажлын байр ш дээ/, гэтэл ямар их эрсдэлийг туулж наранд халж, бороонд норж ургуулсан ногоо билээ дээ. Цэвэр монгол ногооны ҮНЭ хэд байна гээч??? 40кг-ын шуудайтай лууван 1шуудай нь 10-8.000 төгрөг /гэхдээ авах хүн байхгүй/ 3-4 шуудай лууван хурааж зарж байж 1хүний өдрийн ажлын хөлсөө төлнө.

Дээр нь тэр хүний хоол унаа гэхээр 5шуудай буюу 200кг луувангын мөнгөөр 1хүн авч ажиллуулж байна. Гэтэл зарим тохиолдолд арай гэж олж ажиллуулсан хүн нь өдөрт 4шуудай лууван хураадаг…… ажиллаж байгаа нь сайшаалтай ч ЗАЛУУЧУУД МААНЬ ЯАСАН ЗАЛХУУ болчихсон юм бэ??? өдрийг яаж бархав л гэсэн бодолтой 1 өдөр хураалт хийвэл маргааш нь ирэхгүй нөгөө хэдэн настай, амьдралд нухлуулсан хэдэн ирдэг хүмүүс л аргагүй ирж байх юм /өрөвдмөөр/

2. Монгол ногооны үнэ жил бүр намрын үед шалдаа буутал унадаг, одоогоос 3жилийн дараа гэхэд энэ салбар бүр УНАЛТАНД орж хүнсний ногоо тарьдаг хүн байхаа болино гэдэг нь баттай байна. ХХААЯам яагаад энэ салбарт огтхон ч анхаарал хандуулахгүй байна вэ??? Ядаж намрын энэ үед нь ХЯТАДААС хүнсний ногоо оруулхаа боль л доо. Бид дотоодын хэрэгцээгээ хангалттай хангах боломж байна ш дээ.

3. Монголд битгий хятад иргэдэд хүнсний ногоо тариалах эрх олго л доо… ийм байж хүнсний аюулгүй байдал яриад яадаг юм бэ? /Уур хүрмээр юм аа/

4. Төрөөс хадгалах зоорь сав бэлдээд, түрээслүүлвэл бид жилийн 4н улиралд ногооны үнээ тэгш бариад зогсохгүй, намрын үед ногоочид үйлээ үзэж тарьсан ногоогоо банкныхаа зээлийг ч төлж чадахгүй хэмжээнд ортол үнэгүйдүүлж, бусад үед нь иргэд тэнгэрт тулсан үнээр худалдаж авна гэх… гэтэл энэ дунд иргэд ч тэр ногоочид ч тэр асар их хохирч байна.

Харин мөнгөтэй ченж гэх хэсэг монополууд намар хямд авч өвөл өсгөж зардаг хэвээрээ хэдэн жил боллоо. Даанч жил бүр тариад сурчихсан хэдэн настай улсууд л хөөрхий зүгээр суухгүй гээд л нөгөө хэдэн ногоогоо тариад л, үйлээ үзээд л, шатаад л… энэ байдлыг Хэзээ? Хэн? Хэрхэн? Өөрчлөх вэ? МОНГОЛ ногоогоор МОНГОЛ ХҮН ДОТООДЫН хэрэгцээгээ ХАНГАЯ Л ДАА… ногоочдоо дэмжээд жаахан л түлхээд өг л дөө… та ч гэсэн хятад ногоо биш монгол ногоогоо хямд үнээр жилийн 4 улиралд идхийг хүсч байгаа биз дээ… тэгвэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!