Зөвлөгөө

200 мянган иргэнд Эрдэнэс бонд олгоно

Өнгөрсөн онд зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн зээлийг тэглэсэн. Тухайн үед 200 орчим мянган иргэн тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөг хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан.

Тэдэнд нэг сая төгрөг хүртэлх үнийн дүн бүхий “Эрдэнэс бонд” олгохоор болсон юм. Тэгвэл уг бондыг маргаашнаас сум, баг, хороодын засаг даргаар дамжуулан иргэдэд өгөхөөр болжээ. Уг бондыг бэлэн мөнгөөр солих ажил энэ сарын 21-нээс эхлэх аж.

Эрдэнэс бондыг бэлэн мөнгө болгохгүй хадгалж өвлүүлэх боломжтой. Харин худалдах арилжих, барьцаалах, бэлэглэх боломжгүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!