Хасарваань жимсийг тогтмол хэрэглэвэл Эдгээр өвчнөөс хэзээ ч айх хэрэггүй

Энэ нь бүр супер гэж тооцогддоггүй ч гэсэн таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж чаддаг. Үүний амт нь гэсэн хүнийг уйдхааргүй учир тогтмол хэрэглэхэд амар байдаг. Ингээд хасарваань жимс идвэл бидний биед ямар эерэг өөрчлөлт гарах талаар танилцая.
Ясны эрүүл мэндийг сайжруулнаХойд Дакота мужийн их сургуулийн профессор, доктор Жюли Гарден-Робинсоны хэлснээр хасарваань нь эрүүл ясыг дэмждэг боор агуулдаг. Өөр нэг судалгаагаар хасарваань жимсэнд агуулагддаг фосфор, кали, кальци, магни зэрэг эрдэс бодисууд нь бидний ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилт гэх мэт өвчинтэй тэмцдэг болох нь тогтоогджээ.
Хоол боловсруулах системийг сайжруулнаХасарваань жимс нь эслэг ихтэй байдаг тул бидний хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг хангадаг.
Тогтмол хэрэглээ нь өтгөн хатахаас сэргийлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Британийн хоол тэжээлийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар үүнийг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрэглэдэггүй хүмүүсийг бодвол илүү сайн ажилладаг болохыг тогтоожээ.
Сэтгэл санааг тогтворжуулж, стрессийг тайлнаЭнэ нь тархины эрүүл мэндийг сайжруулдаг серотонин, норэпинефрин үүсгэхэд тусалдаг В6 витамин агуулдаг. Серотонин нь таны сэтгэл санааны байдлыг зохицуулдаг бол норэпинефрин нь стресстэй тэмцдэг. Цаашилбал, судалгаагаар В6-ийн бага түвшин нь сэтгэлийн хямралтай холбоотой болохыг харуулж байна.
В6 витаминыг бид хэдий чинээ их хэрэглэх тусам зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэл санааны хувьд мэдрэх болно.Эрч хүчийг нэмэгдүүлнэХасарваань нь эслэг, кали, магни, витамин, антиоксидантоор баялаг тул тэдгээрийн төгс зууч болж өгдөг.
Эдгээр нь фруктоз, глюкоз зэрэгийн ачаар удаан хугацааны турш энергийг ялгаруулдаг. Нэгэн судалгаагаар тэд зөвхөн таны эрч хүчийг нэмээд зогсохгүй дасгал, спортоор хичээллэх гэх мэт ядарсан үед эрч хүчээ хурдан олж авахад тусалдаг гэсэн байна.