Мэдээ Мэдээлэл

ЭМЯ: ДЭГЛЭМЭЭ САЙТАР МӨРДӨХГҮЙ БОЛ ДАХИАД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООНО

Хатуу хөл хорио тавигдаж, ихэнх ААН-үүд нээгдсэн ч иргэд илүү болгоомжтой байхыг ЭМЯ-наас анхааруулж байна. Учир нь өдөрт 500 гаруй тохиолдол бүртгэгдэж халдварын тохиолдол буурсан мэт байгаа ч шинжилгээ авах тоо багассан буюу өдөрт 6000-7000 мянган хүнээс шинжилгээ авч байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд гэхэд 7541 хүнээс шинжилгээ авахад 539 хүнээс халдвар илэрсэн. Дөрвөн хүн нac бapcaн харамсалтай мэдээ байна.

 

Мөн сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлыг ЭМЯ-наас танилцууллаа. Даваа гаригт 533, мягмар 349, лхагва 575, пүрэв 519, баасан 629, бямба 684, ням гаригт 539 болжээ. Энэ тухай ЭМЯ-ны Олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Нөхцөл байдал намжаагүй гэдгийг сүүлийн 7 хоногийн тоон мэдээлэл харуулж байна. Та бид тайвшрах болоогүй. Халдварын дэгдэлт хаа сайгүй хэвээрээ байна. Хэрвээ бид халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, болгоомжтой байхгүй бол эргээд хатуу хөл хорио руу орох нөхцөл байдал үүсэх вий гэсэн болгоомжлол бий. ЭМЯ, УОК-оос аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр иргэдийнхээ амьдралыг хэвийн үргэлжүүлэх зорилт тавин, хичээж ажиллаж байна. Тиймээс иргэд маш хариуцлагатай байж, олуулаа нэг дор цуглахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!