Зөвлөгөө

ОХИДТОЙ АЙЛД АЗ ЖАРГАЛ, САЙН ХУВЬ ЗАЯАГ ДУУДДАГ ЦЭЦЭГ – Хадгалаад аваарай

Цээнэ цэцэг хайр дурлал авчирна Цээнэ бол дэлхийн олонхи оронд “Цэцэгсийн хаан” хэмээн алдаршсан, ялангуяа эмэгтэй хүнд их ээлтэй цэцэг юм. Хэрэв та насанд хүрсэн охидоо сайн залуутай гэрлэж, бат журамтай яваасай гэж хүсвэл баглаа цээнийн ягаан цэцэг дүрсэлсэн том зургийг зочны өрөөнд өлгөх хэрэгтэй. Ялангуяа дэлбээлсэн цээнэ цэцэг охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг. Хэрэв танд боломж байвал гэртээ цээнийн цэцэг ургуулаарай.

 

Та нөхөрт гарч амжаагүй яваа залуу бүсгүй бол, сайн хань ижилтэй болохыг хүсэж байвал өрөөний баруун урд зүгтээ цээнийн ягаан цэцгийн зураг өлгөж идэвхижүүлээрэй. Харин аль хэдийн гэрлэсэн бол ялгаагүй өлгөж болох бөгөөд нөхөр чинь таныг улам хайрлаж, дурлах болно. Гэхдээ нөхөр тань нэг л “тэнүүлч” нүдтэй болж болзошгүйг анхаараарай.

 

Ягаан цээнэ цэцгийн тухай– (англи: Paeonia anomala), (орос: Марьин кореньй)

60-80см өндөр иштэй, гуравласан цуулбар навч, том ягаан цэцэгтэй олон наст өвслөг ургамал.

Монгол орны хангай, хэнтийн уулархаг нутгийн шинс, хусан холимог ойн зах, цоорхойгоор ургадаг.

Мал иддэггүй. Цээнийн навч үндсийг хүнсэнд хэрэглэдэг байна

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!