Зөвлөгөө

Өөдрөг явахыг хүссэн хүн бүхэнд зориулсан өдөр тутмын санамж!

.Өөрийгөө битгий чамла, хувийнхаа шилдэг чанарыг улам улам зүлгэн өнгө оруул. Муу зуршлаас бага багаар сал. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурсан хүн бүтэлтэй явсан нь ховор шүү дээ. Өдрийн аль цагт хамгийн үр бүтээлтэй ажилладагаа мэдэж ав.

Чухам тэр цаг мөчийг амрах, хооллох, утсаар ярих зэрэгт битгий зориул. Юун дээр цаг алддагаа ажиглаж дахин давтахгүйг хичээ. Бодож санах амрах бүхий л цагаа зохицуулж сур. Бусдыг урамшуулж танил нөхөд, үр хүүхэд, эхнэр юм уу нөхрөө ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул.Хийх гэж дурласан ажлаа бүү хойш нь тавь. Нэн даруй хийж сур.

Бусдын үгийг нухацтай сонс. Хүний хэлсэнээс хэрэгтэйг н аваад хэрэггүйг нь гээ. Хүний яриаг анхааралтай чагна. Дундуур нь битгий тасал.Учир ахсаад бэрхшээлийг урьдчилан харж бай. Ингэвэл цаг хугацаа, хүч хэмнэнэ. Зорьсондоо хүрэхэд тань хялбар болно. Мэдрэхгүй зөн совиндоо үе үе боловч итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх нь бий.

Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авах нь амжилт олон нэг үндэс. Хааяа хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэдгийг бусаддаа ойлгуулж бай.Хүнээс үг дуулах сайхан. Урам зориг ордог биш үү. Нөхөр нь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал, өөртөө их ачаалал өгч сур. Тэгвэл ихийг бүтээнэ.

Биеэ тайван байлга. Бусад чинь оволзож байхад ч биеэ барьж гагцхүү зорьсондоо биелүүлэхийг хичээ. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөрөө өөрийнхөө чадлыг тань. Би чадна, би болгоно, би хийнэ, бүтээнэ гэж зүтгэ.

Өөртөө л найд. Тэгвэл бүх юм бүтэх тавилантай.
Бусдын хийснийг ажигла. Өөрөө бие даан учрыг ухаар. Нягт нямбай тэсвэртэй байж биеэ ажилдаа бүрэн дайчил. Хичээж оролд. Хувийнхаа алдаа дутагдлыг засч залруул.

Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа битгий зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт, хийх бүтээх зүйлээ төлөвлөж бич. Саад учирвал юунаас болсныг мэд. Дахин оролдоод үз. Олон юмны хойноос хөөцөлдвөл юу ч үгүй хоосон хоцордог юм шүү. Хамтран ажиллах хүнээ зөв сонго. Чамайг өөд татах хүн байвал нөхөрлө. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг санаж яв.

Төлөвлөгөөтэй ажилла, маргааш нь юу хийхээ урд үдэш нь бичиж тэмдэглэ. Удаан олон жил хийх ажил үйлсээ ч төлөвлөж бэлтгэж сур. Үе үе үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь зарим үед бэрх хүнд хэцүү байв ч бүх юманд дуулгавартай урсгалаар явдаг хүн өөдөлсөн нь ховор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!