Фэнг Шүйд хайлмаг хийх нь айл гэрийн гал голомт сэргээдэг байна

Фэнг Шүйд цахилгаан ч юмуу ер нь зуух нь дээр сард ядаж нэг удаа хайлдаг зүйл хайлуулж байх нь их сайн юм.
Жишээлбэл Монгол гэрийн зуухыг өөх тосоор гадна талыг нь тослож арчих маш сайн. Харин цахилгаан зуухны хувьд болж өгвөл шар тос, цагаан тос хайлуулж сардаа нэг удаа хайлмаг хийж байгаарай. Учир нь галтыг тэтгэгч нь модноос гадна тос гэж үздэг. Тиймээс гэрийнхээ гал дээр тос хайлуулах нь айл гэрийн гал голомт сэргэж байна гэж үзнэ.
Хайлмаг гээч зүйл ийм л чухал зүйл юм. Энэ ганцхан Монголчуудын ч арга биш. Жишээлбэл Франц, Итали гэх европын улсуудад хайлдаг бялсаг хэрэглэж пицца хийх нь нэн эртний уламжлалтай юм шүү дээ. Санхүүгийн хүчирхэг системийг байгуулахын тулд энэ арга их тус болсон гэж үздэг.
Учир нь пиццаг тэд галын бурханы бэлэг гэж үздэг үзэлтэй холбоотой учраас тэр. Мэдээж та ч гэсэн гэртээ пицца хийж болно шүү дээ.