Зөвлөгөө

FACEBOOK ХАЯГАА ХАКЕРДУУЛСАН ЭСЭХЭЭ ШАЛГАХ АРГА – Цааш нь түгээгээрэй

Орчин цагт хүн бүр шахуу фэйсбүүк ашиглах болсон билээ. Гэвч цахим халдлагад өртөж, хувийн мэдээллээ бусдад алдах тохиолдол олон гарч байгаа нь нууц биш юм. Үүнээс үүдэж, гэмт хэргийн золиос болох нь ч бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ фэйсбүүкээ бусдад хакердуулж, хувийн мэдээллээ алдсан эсэхээ шалгаж болох маш хялбархан аргыг хүргэхээр бэлтгэлээ.

1. ФЭЙСБҮҮКЭЭ ХАКЕРДУУЛСАН ШИНЖ ТЭМДЭГ

  • -Лайк дараагүй газар лайк дарсан байх
  • -Элдэв бусын коммент үлдээсэн байх
  • -Янз бүрийн пост оруулсан байх

Эдгээрийг таны password ийг солихгүйгээр хийсэн байж болзошгүй.

 

2. ХАКЕРДУУЛСАН ЭСЭХЭЭ ШАЛГАХ АРГА

Үүний тулд та фэйсбүүк хаягаараа нэвтэрч, Settings цэсийг сонгоно.

Дараа нь “Security гэсэн рүү дарж ороод, “Where You’re Logged In гэснийг сонгоорой.

Эндээс та фэйсбүүктээ хамгийн сүүлд, хэзээ, хаанаас нэвтэрч орсноо харах боломжтой бөгөөд таны мэдэхгүй газраас нэвтэрч орсон бол, тухайн хэсгийн хажууд байрлах “End Activity гэсэн дээр дараарай. Ингэвэл тухайн газраас дахин таны фэйсбүүкт нэвтрэх боломжгүй болох юм.

 

3. ХАКЕРДУУЛХААС СЭРГИЙЛЭХ БУЮУ ХАМГААЛАЛТАА НАЙДВАРТАЙ БОЛГОХ

Хэр баргийн хүн мэдэхээргүй нууц код ашиглах /Том үсэг, тоо орсон байх/

Фэйсбүүктээ гар утас, ажил болон гэрийн хаяг зэргээ бичихгүй байх

Нүүр зурган дээрээ өөрийнхөө зургийг тавиагүй фэйсбүүк хаягийг найзаараа бүртгэхгүй байх

Ямар нэгэн зүйл бичихдээ “Location буюу байршлаа бусдад мэдэгдэхгүй байх

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!