Зөвлөгөө

Хунгийн чуулга харсан хүн маш азтай байдаг… Харсан дариудаа аз гэж бичээд хадгалаад аваарай!

Хунгийн чуулган: Монгол орны байгалийн нэг гайхамшигт үзэгдлийн нэг. Жил бүрийн 10 сард хунгийн цуваа дулаан орныг зорихоосоо өмнө чуулдаг. Сүхбаатар аймгийн Ганга нуурын хөвөөнд болдог хунгийн чуулганыг харсан таарсан хүн байгалийн эрчим хүчийг өөртөө шингээж, эрч хүчтэй болж, хайр сэтгэл ханийн заяа тэгширдэг ч гэж ярьдаг. Эрт дээр үеэс хүмүүс дээрхи чуулганыг харахаар алс холоос Ганга нуурыг зорин очдог байжээ. “Ганга нуурын 1000 хунгийн чуулган” гэж нэрлэдэг ч 20000 гаруй хун чуулдаг гэхээр үнэхээр гайхамшигтай.

Мөн Монгол оронд маань Баяндун сумын Түргэн багийн нутаг Түргэн цагаан нуурт жил бүрийн намар “Хунгийн чуулган” болдог . Хүмүүс алдарт Дарьганга, Ганга нуурын хунгийн чуулганыг илүүтэй мэддэг. Тэгвэл Баяндун сум Түргэн багаас энэхүү гайхалтай дүрслэлийг харж бас болох юм. Ганга нуурынхаас огт дутахгүй олон хун энд цугладаг юм. Булган аймгийн Сайхан сумын Хунт нуур гэж сайхан газар бий.
Алтан-Овоо, Ганга нуур ,Дагшин булаг,Дуут нуур,Зэгст нуурандаа ирлээ…Байгаль дэлхийгээ харж баясдаг нь монгол хүний төрөлхийн зан юм…

Үзсэглэнт байгаль минь үнэхээрийн сайхан…Дуут нуурыг минь дуулдаг гэлцдэг Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг гэж… сайхан дуу нь байдаг. Энэ сайхан үзсэглэнт цугларалт нь 10 сарын 7-15 хооронд үргэлжлэдэг юм байна шүү.Буцах агшинд дуу дуугаа авалцан нэг л өглөө өмнө зүгийг зорин нам жим болсон байдаг. Үлдсэн хэд нь явдлын ая даахгүй хөгшин бэртсэн цөөн хэд нуурандаа үлддэг гэдэг.Сайхан зүйлийг харж нүд,сэтгэлээ баясгаж тайтгарлыг олж аваарай. “Бөөгийн тавилан ” группын админ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!