Зөвлөгөө

Хахаж цацсандаа бус байхгүйн зовлонг мэддэг хүн л бусдад тусалдаг

Осоржамаа тусламж хэрэгтэй байсан нэгэн гэр бүлд тусалжээ. Сошиалд лайв хийхэд нь 15000 хүн үздэг нь түүнийг од гэж хочилход хүргэсэн байх.

Ямар сайндаа хүндрэхээр гарахад нь бүгд тэсвэртэй хүлээдэг гэхээр Монголчууд гаж, сонин зүйлсд ямар ихээр татагддаг ард түмэн гэлтэй. Кинонд тоглосон орлогоороо ‘пүүжгий’ авсан, найзуудтайгаа шоудаж байгаад санамсаргүй хүн амины хэрэгт шалгагдаж байна, гудамжинд хүнд балбууллаа гээд л түүний сенсаци дуусахгүй.

Үргэлж хүнд тусалдаг хүнийг тэнгэр мартахгүй. Харин үргэлж өөртөө анхаардаг хүнийг тэнгэр хаядаг. Түүнд тусламж хэрэггүй. Хахаж цацсандаа бус байхгүйн зовлонг мэддэг учраас л ХҮНД тусалдаг юм аа.

Тэрээр өөрийн пэйж хуудсаараа ‘Хоол унд түлэх түлээгүй хүнд нөхцөлд амьдарч буй энэ гэр бүлд өөрийн зүгээс тусалсан, ийм айлуудыг хороо нь тоодоггүй нь хэцүү юм’ хэмээн бичжээ. Ингээд Жамаа маань энхийн элч болчихлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!