Зөвлөгөө
ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭГЧ ХҮРДЭН ТАРНИ – Хадгалаад аваарай

УМ БАДМА УСНИХА ВИМАЛЭ ХУМ ПАД БАДАМА УСНИХА
энэхүү чанад дээдийн ялагч тарнийн доогуур нэг гарсаны төдийгөөр мянган галавт хураасан нүгэл хилэнцэт үйлийн үр хийгээд саад тотгор бүхнийг ариусгана хэмээн Ганбу цагба сударт айлджээ.
УМ ХАНУ ВАХА ВАРХЭ ЕЭ СУХА
Энэхүү тарнийг нэг удаа харахын төдийд зуун мянган галавт хураасан нүгэл хилэнц , саад тотгор бүхэн ариусна хэмээн Пагба чүлүн ролбы до /мөн: Хутагт Усан мөрөн цэнгэхийг судар/ сударт айлджээ.
- Энэхүү тарнийг нэг удаа уншсанаар нүгэл хилэн бүгдийг арилгах бөгөөд завсаргүй таван нүглийг ч арилгах хүч чадалтай. Аюуш тамд төрөхөөс аварна.
- Өдөр бүр 7 удаа уншвал арилсан оронд төрөл өвч, тогтоолын хэдэн зуун эрдмийг олно.
- Тарнийг уншаад хувцас руугаа үлээснээр та ариусахын хамтаар хувцсанд хүрсэн хэн ч байлаа гэсэн ариусах болно.
- Тэрчлэн хэрэв хувцсыг торго, ноос, ноолуур, арьс, үс, тэргүүтэн амьтны гаралтай зүйлээр хийсэн бол тухайн амьтан ямар ч төрөл авсан байсан тэр амьтны нүгэл хилэнцийг ариусгах тустай.
- Тарнийг уншиж үнэртэн болон хүж тэргүүтэн рүү үлээснээр үнэрийг авсан амьтан бүхний нүгэл хилэнц арилж, тэр байтугай халдварт өвчин эмгэг нь эдгэрнэ.
- Тарнийг уншин элсрүү үлээгээд, элсийг талийгаачийн цогцос хуу цацвал өөд болооч сахил санваар алдсан нүгэл хилэнцээр өдгөө муу төрөл авах байсан ч тэр хүний төрлийг дээшлүүлж, тэрээр дэд сайн төрөлд төрөх болно.
- Тарнийг хаалган дээр залснаар доогуур нь өнгөрөн гарсан амьтан бүхний мянган галавт үйлдсэн нүгэл хилэнц нь арилж, муу заяанд төрөхгүй болой.