НААДМЫН ТӨСӨВ БАТЛАГДЖЭЭ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ЯМАР ЁОЛОХ БИШ

Наадмын төсөв батлагджээ. Цар тахлын xvнд хэцvv энэ цаг үед бид нийт 10 тэрбум төгрөгөөр наадах юм байна (xapьцуулбал, 2020 оны баяр наадмын төсөв 3 тэрбум байжээ). Тэгвэл энэ удаад ЗГ зөвхөн наадам хийсэн тухай тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулах “нүсэр ажил”-д 100 сая төгрөг төсөвлөж opxижээ (мөн ойн медаль, цэргийн жагсаал, бүх ард түмний урлагийн наадам гэх мэт өмнөх зууныг санагдуулам олон “сайхан” арга хэмжээ төлөвлөж). Татвар төлөгчдийн мөнгө ямар yйлax биш дээ.
2020 оны “Наадмын 3 тэрбум төгрөгийн төсвөөс өнөөдрийн байдлаар 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн”
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга Ж.Батбаясгалан болон албаныхан өнөөдрийн мэдээллийн үеэр наадмын төсвийн талаар мэдээлэл өгөв. Ж.Батбаясгалан “Баяр наадмын шагнал, урлаг соёл, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тохижилт үйлчилгээ болон хэв журам, аюулгүй байдлыг хангах онцгой байдлын зардал гардаг.
Мөн иргэдэд хүргэдэг мэдээлэл, сурталчилгааны зардал гардаг” хэмээн товч тайлбарлав. Гэрэл зургийг Mpa.mn НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Үндэсний их баяр наадам нь өөрөө Баяр, наадмын тухай хуулийн дор хэрэгжүүлдэг арга хэмжээ. 2020 оны Төсвийн тухай хуульд баяр наадмыг зохион байгуулах зардлыг 3 тэрбум байхаар хуульчлан баталсан. Үндэсний их баяр наадмын бай, шагналуудын зардал ч хуулийн дагуу батлагдсан төсвөөрөө гарна. Энэ жилийн онцлог нь цар тахалтай холбоотойгоор халдваргүйжүүлэлтийн зардал, газар нутгийн ариутгалд тодорхой хэмжээнд зардал гарч буй.
Мөн бид дэлхийд ганц Монгол наадмаа тал нутагт хэрхэн хийдэг байсан болоод хуучин уламжлал ямар байсныг иргэддээ болон дэлхийд танилцуулахын тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өмнө жилүүдэд наадам гурав хоногийн дотор л зохион байгуулагдаг байсан бол энэ жил урлаг соёлын арга хэмжээ гээд наадмын бэлтгэл ажил эхлээд сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан төсвөөс 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөгдөөд зарим санхүүжилт гараад явж байна. Үүнд наадмын өдрүүдэд хэв журам, онцгойгийнхоо ажилчдад ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд шаардлагатай тээвэр, шатахууны зардал гээд бусад зардлууд багтсан” гэв.
“Энэ жилийн буюу 2019 оны наадмын төсөв 2.9 тэрбум төгрөг. Ерөнхий найруулагчаар Г.Цоггэрэл ажиллана”
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо. Үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ. Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын гол утга учир бол нээлтийн арга хэмжээ. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж, тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг найруулагчид зөвлөлөө.
Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна. Бөхийн барилдаан, морины уралдааныг ямар нэгэн будилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болгож, бөхийн барилдаан, морины уралдааныг ямар нэгэн будилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал. Тиймээс мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.