АНАНДА ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХАНДАЖ ЮУ ХЭЛЭХИЙГ ХҮСЭВ?

Та эмэгтэйчүүддээ хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
Хоёр л зүйлийг хэлье. Нэгдүгээрт, зарим бүсгүйчүүд ирээдүйгээс илүү өнөөдрөөрөө амьдарч, гоё сайхан харагдахын тулд өөрийнхөө арьсанд ямар их хортой элементүүдийг шахуулж байна вэ. Эрүүл мэндийн талаас нь бодохоор энэ асуудал дээр би маш их эмзэглэдэг. Дээрээс нь хүнсний aюyлгүй байдлын мэдлэг асар багатай амьдраад байх юм.
Амьдрал бол ангайгаад сууж байх зүйл биш асар том талбар. Тэр талбарт өөрийн хөлс xvчийг гаргаж, хөдөлмөрийн үр шимийг бүтээх учиртай. Урсгалаар битгий яв. Бид xapиуцлага дунд амьдарч байгаа юм шүү. Тийм болохоор өнөөдрийн өнгөөр бус ирээдүйн үнэ цэнээр амьдрах ёстой. Хандлагаа зөв тодорхойл. Жишээ нь, мэдээллийн урсгалын өнгөнд бус мөн чанарт итгэ. Тархиа та хогоор цэнэглэвэл тийм хөгийн мэдрэмж л авна. Харин хэрэгтэй зүйлээр цэнэглэвэл тархи тань гэрэлтээд л ирнэ. Та юу сонсоно түүнийгээ тархиндаа хураана, юу иднэ түүнийгээ биедээ шингээнэ.
Хандлага гэдэг ийм л зүйл. Өнөөдөр Монголд хоногийн хоолгүй амьдарч байгаа гэх хүмүүсийг би огт ойлгодоггүй. Дэнжийн мянгын захаар дүүрэн малын шулааны яс байна. Үнэхээр өлсөөд үр хүүхэд чинь хоол хүнсгүй байгаа бол зүгээр алхаж очоод л нэг хонины шулааны ясыг ав л даа. Нэг хонины шулааны яс ойролцоогоор 4,5-6 килограмм орчим жинтэй байдаг. Үр хүүхдээ тэжээхийн тулд тэр ясыг үүрээд гэртээ авчир л даа. Авчирсан ясаар маш сайн чанарын илчлэгтэй, амин дэмээр баялаг хоолыг бэлдэж болно. Хонины яс гэдэг махнаасаа илүү шимтэй.
Өнөөдөр Монголд булууны яснаас бусад ясыг бараг ашиглахгүй байна. Ийм зүйлийг ажиглаад хоол хүнсэндээ ашиглаж чадахгүй байгаа хүн та өөртөө дүгнэлт хий. Ийм сэтгэл зүй байхгүйгээс болж хоногийн хоолгүйгээр амьдарч байгаа улсыг хараад гайхдаг. Өнөөдөр 2000 төгрөгөөр таван ам бүлтэй айлыг өлхөөн өдрийн гурван хоол хийгээд тэжээх бүрэн боломж байгаа шүү.
Амьдралын ийм зүтгэл байхгүй хэрнээ битгий хүний амьдрал руу шүлсээ үсчүүлж шүүж бай. Ер нь хэн хийж чадаж байгаа нь амьдарч чаддаг. Хэн зөв хандлагатай байгаа нь амжилтанд хүрдэг. Ийм л нийгэмд бид амьдарч байгаа. Үр хүүхдийг маань хүлээж буй ирээдүйн нийгэм ямар байх бол
Би өөрийнхөө ертөнцөөс өөрийгөө илэрхийлэх дуртай. Тэр маань бусдад үлгэр дууриал, xvч урам зориг өгдөг. Тийм болохоор хийж байгаа үйл маань өөрт болон өрөөлд тусыг авчраасай гэж хүсдэг дээ. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг дээ.
Тийм болоод ч би өдөр болгон мандаж амьдарч чаддаг. Энэ бол миний дотоод мөн чанарт байдаг хүч гэж санадаг. Өнөөдөр би гyндах гэж хөрстийн тоосыг хөдөлгөөгүй. Би өөрийнхөө хэн ч бишийг мэдрэх тусмаа хэн нэгэн болохын тулд хөдөлмөрлөхийг хүсдэг. Хэдэн хүнийг баярлуулж, хэдий зүйлийг давснаараа л хүний амьдрал тогтдог болов уу.
Хүн өөрөө ч мэдээгүй байхад хүнээс гэнэтийн аугаа xvч гардаг. Хөөх гээд өөрөөрөө бахархах үе ч тохиодог. Тиймээс өргөн олондоо хандаж хэлэхэд, өөрөө өөртөө оргилуудыг сүндэрлүүлж, үргэлж дэвшиж байгаарай.