Мэдээ Мэдээлэл

Хөл хopио тогтоох асуудлаар УОК 15 цагт хуралдана

УОК 15 цагт хуралдахаар товлосон байна. Цар тахлын х.алдварын дэгдэлт нэмэгдэж байгаа учраас цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэнэ.

Монгол Улсад коронавируст х.алдварын өдөрт илрэх тохиолдлын тоо огцом нэмэгдэж, э.мнэлгүүд ачааллаа дийлэхээ болиод байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд манай улс н.ас б.аралт, тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүр бичигдэж эхэлсэн.

Өчигдөр тохиодлын тоо 2100 давж, х.алдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Үүнтэй холбогдуулж иргэдийн дунд х.өл х.орио тогтоох асуудал яригдаад эхэлжээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК-т санал хүргүүлэхээр бэлтгэж байгаа аж..ХӨСҮТ-ийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Х.алдварын тоо, н.ас б.аралтын тоо буурахгүй нэмэгдэж байгаатай холбогдуулж зайлшгшй арга хэмжээ авах шаардлагатай. Бид х.өл х.орио тогтоох асуудлаар яг одоо зөвлөлдөж байна. Удахгүй саналаа УОК-т хүргүүлнэ” гэсэн юм.

 

Манай улсад в.акцинжуулалт эрчимтэй явагдаж, хүн амын тодорхой хувь бүрэн тунгаа аваад байгаа ч х.алдвар өссөөр байна. Сүүлийн 14 хоногт 17 мянган иргэн шинээр х.алдвар авч, 30 гаруй иргэн н.ас б.арлаа. Гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд энэ нь маш өндөр үзүүлэлт юм.Х.алдвар буурахгүй өсөж байгаа шалтгааныг хүний хөдөлгөөн их байгаатай холбож байгаа билээ. Иймд хүний хөдөлгөөний саармагжуулах, хязгаарлалтын арга хэмжээ авахаар албанынхан саналаа нэгтгэж байгаа бололтой.

 

Сүүлийн 24цагт 2263 хүнээс х.алдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 78347 болж нэмэгдлээ. 523 хүн эдгэрэн э.мнэлгээс гарч найман хүн н.ас б.арсан талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Ингэснээр к.овидын шалтгаант нийт н.ас б.аралт 369 болов. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1650, орон нутагт 613 тохиолдол илрэв.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!