Зөвлөгөө

Вакцины 2 тунгаа хийлгэсэн ч 43 хоноод халдвар авсан иргэн гэртээ таталт өгч. . . ЗААВАЛ УНШ!

Алтан гартай эмч нарынхаа хүчээр маш богино хугацаанд тэнхрээд, сэргээд авлаа. НЭГДҮГЭЭР ХАВЬТАГЧ БОЛСНОО МЭДСЭН ӨДӨР Би 6/1-ний орой нэгдүгээр хавьтагч болсноо мэдээд, 6/2~ны өдөр шүлсээр ковидын шинжилгээ өгч хариу cepөг гарсан. Хариу cepeг гарсан болохоор тайвширч бас юмыг яаж мэдхэв гэж бодоод ууж байсан С-гээ тунг нь нэмээд, Мана-4, Норов-7 авч уусан.

 

Мөн халуун лемонтой, цагаан гаатай ус маш сайн ууж, хоолойгоо жамц давстай усаар 3aйлсан. Энэ өдөр ингээд давгүй сайхан тайван өнгөрсөн. Энэ өдөр юмыг яаж мэдхэв гэж бодоод ээжийг 2 хүүг гэрлүүгээ аваад явчих би нэгдүгээр xaвьтагч болчихлоо гэж хэлээд 2 хүүгээ явуулсан. Жич: Хоёр хүүгээ явуулсан нь зөв байсан байна лээ. 2021.06.03-ны өдрийн оройн 21 цагаас хойш нэг л биш ээ, учиргүй ханиалгаад бие арзайгаад байдаг шүү.

 

Ханиалга нь энгийн ханиад шиг биш цээжээр xvндvvpлээд цээж их 30виуртай байсан. Юмыг яаж мэдхэв гээд нөхөртөө тусдаа унтая гээд би өөрийгөө өрөөндөө тусгаарлаж, цонхоо онгойлгоод хаалгаа хаагаад унтсан даа. Унтсан ч гэж дээ шөнөжин ханиалгаж цээж нэл xvндvvp. За ямартай ч өнөө шөнөдөө ингэж хоноод маргааш өглөө шинжилгээ өгье л гэж бодсон. Маргааш нь буюу 6/4-ний баасан гарагт ажлынхаа ойролцоох шинжилгээний цэг дээр өглөө 6 өнгөрөөж очиж дугаарлаж байж 09:25 минутад шинжилгээгээ өглөө.

 

Хариугаа гартал гадаа сууя хэрэв cepeг байвал ажилруугаа орж ажлаа хийе гэж бодож байтал хамт шинжилгээ өгсөн ажлын хүний маань шинжилгээний хариу нэг их удалгүй “cepeг” гээд смс ирлээ. Минийх байдаггүй ээ, дотор нэг тийм эBгүй мэдрэмж төрөөд заза бараг л тодорхойм байна даа, хариу нь удахаар ЭЕРЭГ байна гээд байсан юутай ч шалгаж үзье гэж бодоод eruul.gerege.mn-рүү ороод хартал таны хариу ЭЕРЭГ гарлаа гэж байдаг шүү.

 

Төд удалгүй ЭЕРЭГ гарлаа та өөрийгөө тусгаарлана уу гэсэн смс ирэв. Нэг тийм эвгүй мэдрэмж төрөөд хамгийн түрүүнд нөхөрлүүгээ залгаж хэлээд тэгээд ажилруугаа залгалаа. За ингээд л ажлаасаа нөтбүүк, ажлын тэмдэглэлийн дэвтэр энэ тэрээ ажлынхаа эгчээр буулгуулж аваад за ямартай ч өөрийгөө гэртээ тусгаарлая гээд гэрлүүгээ алхлаа.

 

Нөхөртөө за та ямартай ч шинжилгээ өгөөтөх ЭЕРЭГ гарвал хамт тусгаарлагдах байх, cepeг байвал хаана байх уу энэ тэр гээд хүний л амьдрал юм чинь баахан л юм бодогдлоо. Ашгүй нөхрийн хариу cepeг гарлаа. ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ХӨӨРХИЙ ҮНЭХЭЭР АЧААЛАЛ ИХТЭЙ БАЙГАА ЮМ БИЛЭЭ 11 цагт гэртээ ирлээ-Өрх энэ тэр өөрсдөө эхэлж залгадагүй юм билээ шүү Их цоглог байсөөн, 2 тунгаа хийлгээд 43 хоночихсон юм чинь хөнгөн тусах байх ухааны юм бодоод.

 

Ганц хоёр ажлуудаа утсаар амжуулсан шигээ хөнжил энэ тэрээ угааж, жаал жуул цэвэрлэгээ хийж эхлэв. За тэгсэн нэг л бишээ зүрх дэлсээд, толгой өвдөөд болдог бол хана мөргөмөөр ч юм шиг, ханиалга бүр ширүүсээд, халуунаа үзсэн чинь 38,1 байсан. За тэгээд 119, ХӨСҮТ, чингэлтэй дүүргийн шуурхай штаб, өрхийн эмнэлэг бүгдэнрүү л залгасан.

 

Бүгд л нэг нэгэнрүүгээ чихээстэй ӨРХӨӨС ЗАЛГАНА ХҮЛЭЭЖ БАЙ Л ГЭНЭ. Гүэ тэгээд хүлээгээд л байлаа, зүрх хүчтэй өвдөөд байх шигээ гэнэт зүүн гар татаад за тэгээд шууд л яаж хурдан арга хэмжээ авах уу гээд ахиад дээрх хэдрүүгээ залгаад л байлаа. Аргаа бараад таньдаг хүнрүүгээ хэлж нэг юм эмнэлгийн үйлчилгээ ирэхээр боллоо. Ганцаараа байгааг ч хэлэх үү, гар татаад байдаг аяга шөл ч хийж идэж чаддаггүй.

 

Холбоо барьсанаас хойш нөгөө дуудлагын эмчрүү хэдэн ч удаа залгасан юм бүү мэдээ. Мэлээн хүлээсний эцэст 16 цагт түргэн тусламж ирлээ. Та хувцас хунараа бэлдээд гараад ирээ л гэж байна. Зүүн гар татаастай арай гэж гарч түргэний машинд суугаад явлаа. Гар маань татаад байдаг бас ковидтой хүн авах гээд өөр айлруу яваад байдаг, сүүлрүүгээ баруун зүүн гээд 2 гар 2-лаа татлаа. Түргэний машинд байсан 2 эмч гарын пүлс үзлээ, мэлээн өндөр байна л гэнэ, валидол хэлэн доор тавиуллаа. Замаараа нэг эгчийг аваад 100 айлын арьс өнгөний эмнэлэгрүү явж очив.

 

Очтол арьс өнгө ийм хүнд хүн авахгүй, энэ хүн xvндрээд өөр эмнэлэгт шилжүүллээ гэхэд манайд түргэний машин байхгүй, дотрын эмч ч гэнэ үү тасаг ч гэнэ үү яриа нь тacaлдаад би юу юугүй унах нь ээ, сүүлдээ бүр баруун хөл давхар татаад хүүеээ би яг vxлээ ш дээ надад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлчих л дээ гэж гуйлаа. Хүргэж өгч байгаа эмч, арьс өнгөний эмч 2 хоорондоо мyyдалцаад болдоггүй ээ.

 

Нэг нь чи ийм xvнд хүн авчирлаа л гэнэ, нөгөөх нь чи хүн авчирч өгч байхад хүлээж авсангүй л гэнэ. Сүүлдээ юу болсын мэдэхгүй ээ түргэний машинд байсан хүмүүс амруу ус ч юм уу ундаа ч юм уу нэг юм цутгаад л байсан, миний шүд зуураад эрүү нэг л биш ээ. За тэгээд мэлээн юм болсны эцэст ажил мэргэжлийн буянаар таньдаг хүнрүүгээ залгаж байж эмнэлэг бараадах болсон юм даа… Ээ бурхан минь хүн гээч амьтан чинь үхэхээ хүрэхээр ёстой яаж өөрийгөө аврах уу л гэж бодогддог юм билээ дээ.

 

Юун нөхөрлүүгээ ярих, зүгээр л эмнэлэг л бараадах минь vxэж л болдоггүйм шүү гэж бодогдоод 2 хүү минь нүдэнд үзэгдээд aймap байсаан. Мэлээн юм болсны эцэст ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Эрчимтэд 2 хоноод 6/6-наас энгийн платруу шилжиж 7 хоноод эмнэлгээс өчигдөр гарлаа…Хүмүүсийн бодож байгаа шиг амар эд биш байна шүү. Хайртай бүхнээ хамгаалъя маскаа зүү, хоорондын зайгаа бapь, гэртээ битгий хүн урь, төрсөн өдөр, амралт зугаалга за бүх зүйлээс л татгалз…

САЙХАН ЦАГ ХУРДАН ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!