Соёлын сайд Ч.Номин наадмын төсвөөс өөрийнхөө компани руу нэлээдгүйг “хийчихэж”

Наадмын төсвөөс Соёлын сайд Ч.Номин өөрийнхөө компани руу нэлээдгүйг “хийчихэж” гэдэг мэдээлэл авлаа. Ард түмэн халдварт өвчинтэй дарга нарын хэлдгээр “улаан гараараа” тyлaлдaж байна. Эм тариа авах мөнгө нь цөөхөн, шинжилгээ өгөх газар нь олдохгүй. Нэг нэгнийхээ зөвлөгөөгөөр шахуу С, Д витамин л ууцгааж, эрүүл мэндийн салбарын хэдэн дугаар руу тасралтгүй залгацгааж, арга ядaж байна. Ийм үед наадмаар ч яах юм. Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ гэдэг. Одоо тэр наадмын төсвөө буцааж татаад, cexepтлөө явж байгаа эмч нарт урамшуулал өгч, эм тарианы багцаа өвдсөн хүн бүрт хангалттай өг.
Шинжилгээний цэгүүдээ хүртээмжтэй гаргаж, халдварын бодит тоог гаргах хэрэгтэй. Шинжилгээний цэгүүд xoмсдож, төлбөртэй шинжилгээ олшрох тусам өвдсөн иргэд байгаа хэдэн төгрөгөө тэдэнд өгч, эмний ч мөнгөгүй үлдэх нь. Гэрээр эмчлүүл, эмээ аваад уу л гэх юм. Өвдсөнөө мэдэхгүй явсаар халдварын хүрээ улам тэлж, биеийн байдал xvндэрч байна. Эрт оношлох тусам нac бapaлтын тоо бyypна. Аан тэр Номин сайд болио. Тэр нөхрийнхөө контент хийдэг компани руу авсан тэр их мөнгийг буцаа, ичдэггүй юм уу? Сайд болох гэж төлсөн шархаа нөхөх гээд байгаа юм уу
БАРИМТ: Соёлын сайд Ч.Номин 100 САЯ төгрөгөөр НЭГ ДУУ бүтээх шийдBэp гаргажээ!!!
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд урлаг, соёлын байгууллагууд 30 гаруй ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөг Соёлын сайд Ч.Номин баталж, гарын үсэг зурж үүндээ 10 тэрбумын төсөвлөжээ. Дээрх хийгдэх ажлаас Ардын хувьсгалыг магтан дуулсан нэг дуу бүтээхэд 100 сая төгрөг зарцуулах эрхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт олгожээ.
Хувьсгалт ёсыг монголчууд халаад, ардчилсан тогтолцоог бэхжүүлэхийн төлөө Засаг төр, ард олон нь бүгд идэвхийлэн зүтгэж байгаа. Гэвч суртал ухуулга, сурталчилгаа заавар маягаар ХУВЬСГАЛЫГ магтсан дуу бүтээхэд татвар төлөгч бидний мөнгөнөөс 100 сая төгрөг зарлагадах нь. Мэдээж улс хувьсгалын 100 жилийн түүхэн их ойд Засаг төр нь өндөр ач холбогдол өгөх нь тодорхой. Гэхдээ НЭГ ДУУ бүтээхэд 100 сая төгрөг зарлагадах нь ХЭР ОНОВЧТОЙ ШИЙДВЭР вэ гэдгийг бодох хэрэгтэй. Засгийн газар нь гадаадаас ВАКЦИН ГУЙЛГАЧИЛЖ авч, ард түмнээ тарьж байгаа.
УИХ дээр Вакцин худалдан авахад УЛСЫН ТӨСӨВТ мөнгө суулгаагүй. Тэгсэн хэрнээ наргиж цэнгэх, opилж xaшгирах, дуулж бүжгэлэх дээ 100 саяын төсөв батлах нь шударга бус xyвиарлалт юм. Коронавирусээс болж 200 гаруй хүний алтан aмь эpcэдсэн. Тэдний ар гэрт э.м.г.э.н.эл илэрхийлээгүй дуунд ач холбогдол өгөх нь хэр зүйтэй шийдBэp вэ…
ТАНИЛЦ: Соёлын сайдад нэр дэвшигч Чинбатын Номин
/2021.1.29/ УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Чуулган хаахаас өмнө Засгийн газрын танхим бүрдэж, гишүүд нь тангараг өргөхөөр төлөвлөжээ. Энэ долоо хоногийн лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон бол өнөөдөр танхимын гишүүд нь томилогдох гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрх мэдэлтэй болсон билээ. Тэр утгаараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ намынхаа Удирдах зөвлөлд танилцуулаад, дараа Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д оруулах юм. Тэгвэл өнөөдөр 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд шинэ Засгийн газрын сайд нарт нэр дэвшигчдийг танилцуулж, эхнээс нь дэмжээд байгаа юм байна. Шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг нэгбүрчлэн танилцуулж байна
Соёлын сайд Ч.Номин: Товч намтар: Монгол телевизийн захирал Ч.Номин нь 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн. 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна. Түүний аавийг Чинбат гэдэг бөгөөд Гацуурт компанийн захирал. Ч.Номин нь нөхөр, 3 хүүгийн хамт амьдардаг.
Ажлын туршлага:
- 2007 онд Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер
- 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирал