Зөвлөгөө

ЭМЧ Б.ТӨМӨРБААТАР: ЦУСАН ХАНГАМЖ САЙН, ЗӨВ ХООЛЛОЛТТОЙ БАЙХАД НОЙР БУЛЧИРХАЙ ӨBДӨХГҮЙ

“НОЙР БУЛЧИРХАЙН ҮРЭВСЭЛ” сэдвийн хүрээнд нойр булчирхайн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, нойр булчирхай яагаад үрэвсдэг, цаашилбал ямар сөрөг нөлөөтэй болох, нойр булчирхайн үйл ажиллагаагаа хэрхэн хэвийн явуулах талаар МУ-ын Хүний гавьяат э.мч, Тэргүүлэх зэргийн э.мч, Клиникийн профессор, “Мөнгөн гүүр” э.мнэлгийн зөвлөх э.мч Б.Төмөрбаатартай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө нойр булчирхай гэж ямар эрхтэн бэ гэдгийг та хэлж өгөөч?

-Нойр булчирхай нь ходоодны ард, нурууны дагуу байрладаг бөгөөд гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай эрхтэн. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахарын хэмжээг тохируулж өгдөг. Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог уураг, нүүрс ус, өөх тос зэрэг пегментүүдийг ялгаруулах ажиллагаанд оролцдог. Өөрөөр хэлбэл уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоолыг задалж боловсруулдаг. Манай улсад нойр булчирхайн хурц болон архаг үрэвсэл их байна. Бидний ууж идэж буй хоол хүнс өөх тос ихтэй, нойр булчирхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад эсрэг заалт болохоор зүйлс байгаа юм. Ялангуяа зуны амралт, баяр ёслолын үеэр нойр булчирхай, цөс нь хурцаар ө.вдөж эмнэлэгт ханддаг байдал их гардаг.

-Нойр булчирхай яагаад хурцаар ө.вдөж үрэвсдэг юм бэ?

-Хайрсан хуурсан, өөх тостой хурц хоол огцом ихээр идэх, араас нь а.р.х.и д.арс уух байдал нь нойр булчирхайг үрэвсүүлэхэд ихээхэн нөлөөлдөг. Нойр булчирхай, цөс, ходоодны замууд үрэвсээд ирэхээр нойр булчирхайн суваг буюу 12 хуруу, ходоодны салс өргөсөж ялгарах ёстой фермент нь ялгарахаа больж нойр булчирхай дотроо хуримтлагдан, нойр булчирхайн эд эсийн даралт ихэссэнээр хурц үрэвсэл үүсдэг. Нойр булчирхайн хурц үрэвслийн үед илэрдэг 100 гаруй шинж тэмдэг байдаг. Нойр булчирхайн аль хэсэгт үрэвсэл хурц явагдаж байна тэр хэсгийн шинж тэмдэг давамгайлах буюу ихэвчлэн баруун, зүүн тал эсвэл ходоод хэсгээр өвддөг.

Гол шинж тэмдэг нь ходоод, аюулхай цанхайх, юмаар дарчихсан юм шиг хөндүүрлэж, бүсэлхийгээр ө.вддөг. Нойр булчирхайн хурц үрэвсэл аль хэр хүчтэй явагдаж байна гэдгээс шалтгаалж шинж тэмдгүүд харилцан адилгүй.Нойр булчирхайн хурц үрэвсэл дотроо хавагнах хэлбэр гэж байна. Хавагнаж ө.вдөж байгаад гайгүй болчихдог. Мөн нойр булчирхайн ү.хжилт хэлбэрийн хурц үрэвсэл гэж бас байдаг бөгөөд нойр булчирхайн эд эсийг аль хэр хамарч байгаагаас шалтгаалж гарч буй шинж тэмдэг нь хүчний хувьд өөр өөр байна. Байршлын хувьд нойр булчирхайн хурц үрэвсэл ихэвчлэн эх бие, сүүл хэсгээрээ явагддаг. Тэр хэсэгт үрэвсэж өвдсөн бол голцуу зүүн тал руугаа өвдөнө.

-Зөвхөн өөх тостой хоол ундаас болж үрэвсдэг гэсэн үг үү? Өөр юу нөлөөлж болох вэ?

-Нойр булчирхайн хурц, архаг үрэвсэл хоолны дэгтэй маш их холбоотой ө.вчин. Зөв хооллоод явбал насан туршдаа нойр булчирхай ө.вдөхгүй явах боломжтой. Хоол хүнснээс гадна ходоод гэдэсний архаг үрэвслүүд, 12 хуруу гэдэсний шархлаа, үрэвсэл нөлөөлнө. Хамгийн их нөлөөлдөг зүйл нь цөсний хүүдийн чулуу, архаг болон хурц үрэвсэл. Цөсний хүүдийндээ чулуутай хүний нойр булчирхайн ө.вдөлт 44-50 хувь байдаг. Үлдсэн хувь нь хүний идэж ууж буй хоол хүнстэй холбоотой.Цөсөндөө чулуутай хүмүүс зөв хооллож сэдрээхгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн таргалалт байна. Гэхдээ практикт тарган хүн ө.вдөх тохиолдол нь харьцангуй бага. Харин а.р.х.и, т.а.м.х.и ихээр хэрэглэдэг хүмүүс илүү ө.вдөж байна. Нэг уухдаа хэдэн литрээр нь уудаг байдал нь нойр булчирхай, ходоод гэдэс таван цул, тархинд хүртэл хүчтэй нөлөөлдөг.

Хамгийн а.юултай зүйл нь нойр булчирхайн хурц үрэвсэл нь их хэмжээтэй, талбай их хамрах юм бол 2-3 цагийн дотор х.ордлогоос болж ү.хэл хүргэдэг. Манай орны хувьд нойр булчирхайн хурц үрэвсэл нь нийт үрэвслийн дотор 70-80 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа ч бий. Бүр г.амшгийн хэмжээнд хүрсэн гэхэд болно.

-Эрүүл нойр булчирхайтай хүн буруу хооллолтоос болж шууд архаг, хурц үрэвслээр өвдөх үү? Эсвэл суурь үрэвсэлтэй байх нь хурц үрэвсэл үүсэхэд нөлөөлж байна уу?

-Цөсний хүүдий өвдөх нь хурц үрэвсэл үүсгэх нэг шалтгаан болдог гэж дээр хэлсэн. Тиймээс цөсний үрэвсэлтэй хүмүүс хурц хоол идэх, сэдрээх зүйлс хэрэглэх юм бол нойр булчирхай хуцраар өвдөнө.Үрэвсэл аль ч эрхтэн дээр цусан хангамжтай холбоотой. Аль эрхтэнд цусан хангамж дутаж байна тэнд эд эрхтний бүтцийн өөрчлөлт явагддаг. Нойр булчирхайн архаг үрэвслийн хувьд мөн л цусан хангамж муу байх, сэдрээх факторууд хэрэглэх нь архагшуулах шалтгаан болж байна.Архаг болно гэдэг нь нойр булчирхайн эд эс соривжиж холбогч эдээр солигдож үлдэж байгааг хэлнэ. Тэнд судас нарийсаж, цусан хангамж муу байгаа учраас үрэвсэж байгаа хэрэг. Бактери, вирусээр үүсгэгдэг үрэвслүүд бас өөр өөр. Цөс, нойр булчирхайн үрэвслийн хувьд цусан хангамж, идэж ууж буй зүйлтэй холбоотой.

-Тэгвэл цусан хангамжийг яаж сайн байлгах вэ? Яагаад мууддаг вэ?

-Цус нь судсаар дамжиж эд эрхтэнд хүрнэ. Гэхдээ цусан дотрох найрлага нь чухал. Зүрхнээс гарч буй системийн цусны бүрэлдэхүүнд хүний эд эрхтэнд хэрэгтэй хүчилтөрөгч, амин хүчлүүд байна. Тэд нар хүрэх ёстой газраа хүрэхгүй бол үрэвсэл явагддаг. Цусан хангамж сайн байхад ажил хөдөлмөр зохицуулалт, хоолны дэг, зөв хооллолт хамгийн чухал.Өөр нэг хэлбэр нь цусны судасны хана зузаарах асуудал. Энэ нь нас ахихад аажмаар явагдаж болох ч залуу насанд сахарын ө.вчинтэй байх нь судасны хана зузаарах хамгийн том шалтгаан юм. Сахартай хүмүүсийн судасны хана зузаарч, захын судаснууд маш их нарийсдаг. Үүнээсээ болоод бөөрний дутагдалд хүртэл ордог.

-Нойр булчирхай ер нь юунд баярладаг вэ. Яавал насан туршдаа нойр булчирхайн эрүүл мэнддээ санаа зовохгүй амьдрах вэ?

-Ерөөсөө л зөв хооллолт. Дээр үед зундаа цагаан идээ их иддэг, хоолны дэг сайн, элдэв төрлийн х.ортой хоол хүнс бага хэрэглэдэг байсантай холбоотойгоор нойр булчирхайн үрэвсэл ч бага тохиолддог байсан гэх тоо судалгаанууд бий. Одоо бол хүмүүс өвөл зунгүй өдөртөө гурван удаа махан хоол идэж байна. Мэдээж улс орны онцлог байж болно л доо. Гэвч манайхан өдөр тутамдаа байнга, их хэмжээгээр хэрэглэж байгаа нь өөрөө асуудал болоод байгаа. Хүмүүсийг хараад байхад махыг дутуу болгож идээд байх шиг. Харин казакууд махаа ялз чанаад гараараа ураад идчихээр болгодог. Энэ их хүнд хоол хэрэглэх нь хоолны шингэц муудах улмаар ходоод гэдэс, нойр булчирхай ө.вдөхөд нөлөөлж байгаа юм.

Нойр булчирхай а.р.х.и, тос хоёрт хамгийн мэдрэг. А.р.х.и уулаа гээд муудсан зүйл алга гэж хүмүүс яриад байдаг. Гэвч хүн бүрийн хоол тэжээлээ шингээдэг эд эрхтний онцлог өөр өөр. Амархан сэдэрч ө.вддөг хүмүүс байхад бие нь шингээгээд байдаг хүмүүс ч бий. Тиймээс хэн нэгнийг дуурайгаад идэж уугаад байж болохгүй л гэсэн үг. А.р.х.ийг огт битгий уу гэж хэчнээн зөвлөөд дагадаг хүн ховор байх. Мэддэг мөртлөө л хэрэглээд байна. Тиймээс ядаж хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Дахиад хэлэхэд нойр булчирхай зөв хооллолтонд л баярлана.

-Нойр булчирхай үрэвссэн тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ. Бүрэн эмчлэгдэх үү? Нөхөн төлжих чадвар ямар байдаг бол?

-Эд эрхтэн бүр цаг хугацааны явцад өсөж хөгжөөд буцаад буурдаг жамтай. Харин тэр хугацааг илүү хурдан муутгахгүй байхын тулд л хэрэглээгээ хянах нь зүйтэй. 20, 30 насандаа идэж уудаг байсан шигээ 70, 80 хүрчихээд хэрэглээд байж болохгүй.Үрэвслийн хэмжээнээс, ү.хжилт үрэвслээс шалтгаалж а.мь н.ас, эмчилгээний үр дүн, зардал шалтгаална. Нойр булчирхайн хурц үрэвсэл дотроо янз бүрийн хэлбэртэй. Нойр булчирхайн үндсэн эмчилгээ судсаар нь шингэн хийж хордлого тайлах эмчилгээ байдаг. Дээрээс нь хоолны дэг барина. Хүндрэх юм бол шат шатаараа эмчилгээний тактик, арга барил өөрчлөгдөөд явна.Ялангуяа нойр булчирхайн том ү.хжилттэй ө.вчтөнд эмчилгээний хугацаа урт, түүнийг дагаад зардал ч их гарна. Бүр мэс засал хийх хэмжээнд ч хүндэрдэг.

Манайд ө.вчнөөс урьдчилан сэргийлэх байдал сул байна. ЭМД-аас олгож буй хөнгөлөлт улиралдаа 164 мянга буюу захын эмнэлэгт очоод хоёр гуравхан шинжилгээ өгөхөд ч хүрэлцэхгүй. Өндөр өртөгтэй шинжилгээг ЭМД-аас 70-80 хувийг нь даагаад, үлдсэн хувийг нь иргэн өөрөө төлдөг гэх мэт нөхцөлтэй байвал эрт үед нь урьдчилан сэргийлэх боломжтой юм гэж боддог. Нөгөө талдаа хүмүүсийн эрүүл мэндээ үнэлэх үнэлэмж маш муу байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт үзүүл гэхээр мөнгөө харамладаг ч юм уу яадаг юм үзүүлэхгүй л яваад байдаг. Эрүүл байх нь хувь хүнээс ихээхэн шалтгаална шүү дээ.Нойр булчирхайн ү.хжилт хэлбэрийн үрэвсэл их хэмжээтэй байх, буглаж идээ үүсвэл мэс заслын эмчилгээ хийдэг. Орчин үед нойр булчирхайн хурц үрэвслийг болж өгвөл э.мээр э.мчлэх чиглэл рүү явж байна. Гэвч нэгэнт идээ, буглаа үүсчихсэн бол мэс засал хийхээс өөр аргагүй. Дааж гарахад тун хэцүү. Ййм байдалд хүргэхгүйн тулд зөв амьдралын хэв маягтай байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!