Дахин нэг удаа иргэн бүрт 450 мянган төгрөг өгч 14 хоног хатуу хөл хорих нь зөв үү?

ДАХИН НЭГ УДАА ИРГЭН БҮРТ 450 МЯНГАН ТӨГРӨГ ӨГЧ 14 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИХ НЬ ЗӨВ ҮҮ? ТЭГВЭЛ УГ ШИЙДВЭР…
ЭМЯ мэдээллийнхээ эхэнд иргэддээ “КОВИД-19” цар тахал болохыг хэлээд, зүгээр ханиад хэмээн бусдын төөрөгдүүлэх оролдлогод автахгүй байхыг анхаарууллаа. Өдөрт бүртгэгдэж буй өвчлөлд хүүхдийн өвчлөл өндөр байгааг онцлоод, хүүхдээ дагуулж гадуур, олон нийтийн газраар явахгүй байхыг мөн анхааруулав.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11,153 сорьцод шинжилгээ хийхэд 2386 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомыг нь давс, содатай усаар угаах, айлд зочлохгүй байх, 5-аас дээш хүүхдийг тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг ЭМЯ-наас сануулав.
Халдварт өртсөн хүүхдүүдийг насны байдлаар авч үзвэл:
0-4 насны – 118
5-9 насны – 201
10-14 насны – 198
18-24 насны – 101 хүүхэд тус тус халдвар авсан байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
Өнөөдрийн байдлаар манай улсад “КОВИД-19”-ийн нийт тохиолдол 80,733 боллоо. Мөн хугацаанд 797 хүн эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт 57,822 хүн эдгэрчээ. Халдварын нэн хүнд хэлбэрээр өнгөрсөн шөнө 11 хүн нac бapжээ.
Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт цар тахлын халдвартай нийт 9346 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 62.3 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол үлдсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд байгаа аж.