Лайфстайл

Жүжигчин Л.Сөрөлтийн гэргий сарын 20-30 сaя төгpөгийн орлоготой

Нэгэн үе “Шинэ үе” продакшнаар овоглож байсан жүжигчин Л.Сөрөлт хэмээх шаггүй сайн дуулчихдаг, бас олны анхаарлыг татаж чаддаг авьяаслаг залууг үзэгчид андахгүй сайн танина. Оюутан байхаасаа эхлэн “Шинэ үе”-д орж, хошин урлагт зүтгэсэн энэ залуу жүжигчин Бооёогийн гарын шавь нарын нэг. Тэрбээр үеийнхээ жүжигчид дундаас овсгоотой нэгэн.

 

Л.Сөрөлт сүүлийн үед гэргийтэйгээ хамтран Америкийн алдарт Amway сүлжээнд нэгдсэнээр тун амжилттай яваа билээ. Шинэ оны үеэр сүлжээнийхээ шугамаар эхнэрийн хамт Дубай аялаад ирсэн.

 

 

Түүний захыг мушгиж, ар гэрийнхээ ажлыг хариуцаж байдаг бүсгүйг сонирхдог хүмүүс байдаг нь мэдээж. Харин түүний гэргий өөрөөс нь үл ялиг эгчмэд, овсгоотой бүсгүй Б.Дэлгэцэцэг Amwaу-н СУВДАН цолтой бөгөөд сарын орлого нь 20-30 сая төгрөг гэнэ.

 

ОХУ-д очиж хүртэл эрхэлж байгаа бизнесийнхээ талаар илтгэл тавиад ирсэн Л.Сөрөлт энэ сарын 26-нд болох эерэг өөрчлөлт, манлайлал, хувь хүний хөгжлийн чадварын талаарх уулзалтад уригдсаныг харахад энэ чиглэлдээ чамгүй амжилт олж байгаа бололтой.

 

Мундаг дуучин, жүжигчин залуугынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!