У.Цогтбаяр: Би борогдуу амьдралыг туулж ирсэн болохоор үр хүүхдэдээ тийм зүйлийг амсуулахгүй гэж л боддог

“Эмоци” продакшны жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр чинь миний төрсөн өдөр юм байна. Ээж аавдаа талархая. Гучин жил амьдрахдаа ийм л хур баян залуу болжээ.” хэмээн бичжээ. Түүнтэй хэсэг хором ярилцсан юм.
Жижгээ ахтайгаа яаж танилцаж, хамтрагчид болсон бэ?
Жижгээ ах СУИС-аас х.өөгдөөд, манай сургуульд ирсэн. (Ахыгаа х.өөгдсөн гэж хэлээд их л муухай юм боллоо хаха. Доод курсынхаа дүүг загнаад, тэр нь асуудал болсон юм шиг байгаа юм). Тэгээд КУДС-д ирэхэд нь би их л сайхан сэтгэлээр угтаж авсан юм шиг байгаа юм, тэрийгээ ч би сайн мэддэггүй.Жижгээ ах их л хүнлэг, нинжин сэтэлтэй, хамгийн гол нь инээдмийн санагдаад байдаг. Намайг хоёрдугаар курст байхад гуравдугаар курст шилжин ирж байлаа. Ахтайгаа арваад жил ах дүү болж явжээ.Оюутан байхад Жижгээ ах “Хаан бууз”-д менежер хийдэг, би “Монголианс” ресторанд зөөгчөөр ажилладаг байсан. Тэр их ажлын дараа өнөө будаатай цайны үлдэгдлийг хүртчихээд, шөнөжин жүжгээ бэлдэнэ шүү дээ. Ер нь хошин урлагт ачаалал даадаг залуус л үлддэг юм шиг санагддаг. Жижгээ ах маань “Маск” продакшнд 10 дахь жилдээ, би “Эмоци” продакшнд дөрөвдэх жилдээ ажиллаж байна.
Өөрийн чинь хувьд “Эмоци”-ийн гишүүн болох ямар тохиол бүрдсэн бэ?
“Эмоци” продакшн юу юугүй дөнгөж төгссөн жүжигчдийг дуул, бүжиглэ гээд шалгаад байдаггүй. Хүн бай, сэтгэлтэй бай л гэдэг. Үнэнгээ хэлэхэд “Эмоци” продакшны удирдлагуудтай найз ахыг би танидаг. Тэгээд л “Намайг оруулаад өгөөч” гэж гуйсан. Тэр ах цааш нь хэлж өгсөн. “Эмоци” продакшны удирдлагууд “Хүрээд ир” гэсэн. Бас л “шалгах байх даа” гэсэн айдастай очсон ч үүд хаалга нь нээлттэй мөртлөө, залуучуудыг богино хугацаанд юу сурч байгааг нь харж, сэтгэлтэй ажиллахыг нь чухалчилж байсан. Ер нь сэтгэлгүй л бол дан авьяастай байгаад хамт олон болж чадахгүй шүү дээ.
Мэргэжлийнхэн дотроо хайрлаж, үлгэрлэж явдаг жүжигчин чинь хэн бэ?
Тодорхой шалтгааны улмаас намайг “Эмоци” продакшнаас “гаргах” гэж байхад Б.Баатархүү ах маань өөрийн нэрээр намайг дааж, удирдлагуудаас гуйгаад авч үлдэж байсан. Миний өдий зэрэгтэй яваа нь Б.Баатархүү ахтай салшгүй холбоотой. Ах маань “Чи үнэн тоглооод сурчих. Үнэн тоглоод сурвал хэтрүүлэг хийх амархан” гэж захидаг. Ү.хэл амьдралын зааг дээр ирээд буцсан хүн хүн чанартай байдаг юм шиг санагддаг. Тасартлаа с.огтсон ч “Унааны мөнгөтэй юу” гээд түрийвчээ онгойлгодог тийм л хүн.Залуу хүн их өлсөнө өө. Өлсөхөөрөө Б.Баатархүү ахындаа очоод л суучихна, яах ч гэж байгаа юм хахаха. Тэр үйлдлийг маань Б.Баатархүү ахын эхнэр маш сайн ойлгоно. Сайхан халуун хоол цай, талх боорцог, юу байгаагаа л өгнө, их баярлаж явдаг аа. Б.Баатархүү ах маань тун ч мужик хүн. Олны нүдэн дээр магтах гэхээр магтуулахгүй, уурлана. Тиймээс магтахаасаа а.йгаад байдаг юм хаха.
Анхнаасаа л хошин урлагийн жүжигчин болохыг мөрөөдөж байсан уу. Яагаад заавал жүжигчин гэж?
Бага байхдаа “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн эхэнд явдаг инээдмийн хөтөлбөрийг хүлээж байгаад үзчихээд унтдаг байлаа. Тухайн үед аав маань ө.нгөрчихсөн, хүнд хэцүү, жаахан хүүхэд хэдий ч гунигтай үе байсан юм. Тухайн үед л баяртай ч, гунигтай ч хүмүүсийг инээлгэж, зовлонг нь мартуулж чаддаг жүжигчдийг биширч, тэдэн шиг болохыг мөрөөдөж эхэлсэн. Дөрөвдүгээр ангиасаа ахлах сургуулиа төгстлөө инээдмийн жижигхэн тоглолтод оролцож, Дархандаа, Улаанбаатарт ирж тавьдаг хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Ингэж явсаар Кино урлагийн дээд сургуулийн оюутан болж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарынхаа шавь болсон. Монголын театрын б.урхадын шавь болоод дөрвөн жил сурсны дараа драмын урлаг сайхан санагдаж, дурлаж эхэлсэн. Хошин шог, инээдмээр яадаг юм гээд, багын мөрөөдлөө орхиж эхэлсэн хэхэ. Ромео, Отелло, Яго болохыг хүссэн. Ингээд сургуулиа төгсөөд театрт орохыг хүссэн ч бүтдэггүй. Продакшнууд ч авдаггүй, ажил олддоггүй ээ хаха.Ямар сайндаа ТВ-д киноны дуу оруулагчаар ажилд орлоо. Сарын хугацаанд дагалдан хийх ёстой байсан ч долоо хоног ажиллаад жинхэлчихэв. Энэ үедээ телевизэд дурлаж эхэллээ. “Алтан шонхор авна аа” гээд мөрөөдөж явлаа. Гэтэл байхгүй ээ. Орон тооны цомхотголоор ажилгүй боллоо хахаха. Энэ хэцүү үед “Эмоци” продакшнд орох боломж бүрдэж, насан туршийнхаа хоолтой золгосон юм.
Тэгээд драмын мөрөөдөл юу болсон бэ, одоо ч оршсоор уу? Улсын хэмжээнд “Шинэ үе” театр гээд тэмцээн болдог. Би драмын жүжигт тоглоод тэр тэмцээнээс шагнал авч байсан. Тиймээс Цогтоод драмын авьяас бас байгаа байх.
Гэхдээ үзэгчид намайг инээдмийн жанраар таалж байгаа болохоор би инээдмээрээ л явна. Магадгүй драмаар явах өдөр ирж болно. Одоохондоо надад сайхан байгаа нь инээдэм л байна. Х.орт х.авдартай хүнд эмч “Инээ” гэж зөвлөдөг шүү дээ. Өнөөгийн с.тресстэй нийгэмд инээдэм дутагдаж байна. Нийгэмдээ хэрэгтэй зүйлийг өгч байна гэдэг буянтай л ажил л даа. Хамба ламаас ч илүү. Ер нь миний хувь тавилан инээдэм байжээ хахах.
Гэр бүлийнхнээ танилцуулаач.
Эхнэр З.Хүслэн, 2 хүүгийнхээ хамт амьдардаг. Жаахан байхад маань аав маань б.урхан болж, оюутан болох үед ээж маань тэнгэрт одсон. Охин дүүгээ хөтлөөд, чемодантай хувцасаа чирээд Улаанбаатарт ирж байлаа. Сургуулийн төлбөрөө төлөх, дүүгээ, өөрийгөө тэжээх, хувцаслах, байрныхаа түрээсийг төлөх гээд г.алзуу юм шиг ажилладаг байсан. Хөдөлмөр тухайн үедээ асар их өөрчлөлтийг өгөхгүй ч цаг хугацааны дараа маш их дүнг харуулдгийг харсан.
Эхнэртэйгээ яаж танилцсан бэ?
Хүмүүс нандин, сайхан танилцсан байх гэж боддог байх, үгүй. Фэйсбүүкээр л танилцсан ш дээ. Хөөрхөн охин байгаад байхаар нь муу ч үгүй жүжигчин хүн байж “Hi” гэх нь хаашаа юм. Эхлээд андуурсан болж юм явуулаад, уучлал гуйж бичээд… хариу байхгүй хаха. Дахиад “Уучилсан биз дээ” гэж бичээд, гэтэл мань хүн “Зүгээрээ” гээд өгөөшинд ороод ирж байгаа юм. Тэгээд л төлөвлөгөө ёсоор өрнүүлчихнэ шүү дээ. Хариу л өгсөн бол дуусаа, би өрнүүлээд, аваад суучих чадвартай хаха.
Аав байх ямар байна, ямар баймаар юм байна?
Би бүх л цаг хугацаанд ажлаа хийх дуртай. Тэнд ажлынхантайгаа инээлдээд л, с.олиороод л байж баймаар. Гэтэл би чадахгүй байгаа байхгүй юу. Нууц тушаал даалгавар авчихсан юм шиг, гэрлүүгээ өөрөө мэдэлгүй яарна. Ядарч орж ирээд хүүгээ харахад бүх зүйл сайхан. “Миний л хүү” гээд хүүгээ өмчирхөөд, хайрлаад, харамлаад, түүний төлөө тэмцээд л… гайхалтай.Би борогдуу амьдралыг туулж ирсэн болохоор үр хүүхдэдээ тийм зүйлийг амсуулахгүй гэж л боддог. Өөрөө өөртөө амлаж амьдрана даа.
Нэлээд хүнд хэцүүг туулж, өнөөдөрт иржээ. Одоо ганц охин дүүгээ биш, бүхэл бүтэн гэр бүлээ авч явах үүрэгтэй. Шударга хэл л дээ. Орлого арвин уу?
Шударга л хэлье. “+17” цувралыг хийсний дараа Жижгээ ах бид хоёр санаанд оромгүй их о.рлоготой болсон. Бид хоёр үнэндээ хангалттай “подхийсэн” М.өнгөнөөс гадна үзэгчдийн итгэл бидэнд юунаас ч илүү хөрөнгө оруулалт болсон. Одоо хаана ч явахад сайхан болсон ш дээ. Таксины жолооч ах “Чиний тоглолтыг х.улгайн сидигээр үзчихсэн юмаа” гээд м.өнгө авахгүй тохиолдол байна. Зах дээр чихэр зардаг эгч хүртэл чихэрнээсээ атгаад өгнө. Энэ чинь хайр биз дээ.
Эхнэр З.Хүслэн: Анхны уулзалтан дээрээ үнсэхэд нь “Энэ ч худлаа гар байна даа” гэж бодсон
Тухайн үед би урлаг нэлээд сонирхдог байлаа. Тэр үедээ л Цогтоо руу фэйсбүүкээр найзын хүсэлт явуулчихсан юм шиг байгаа юм. Гэтэл “Андуурчихлаа, уучлаарай” нтр гээд чатаар бичээд байсан. Тэгээд яриа өдөөд эхэллээ……Анхны уулзалтан дээрээ намайг хальт үнссэн юм. Тэгэнгүүт нь “Энэ ч худлаа гар байна даа. Урлагийнхан хөнгөн хийсвэр хүмүүс байдаг гэсэн” гэж бодож эхэлсэн. Гэхдээ, Цогтоогийн нүд бусдаас огт өөр. Нэг тийм тайван, үнэн.Бид байнга, өдөр бүр л уулздаг байлаа. Аадар бороо л болзоонд саад болдог байсан байх. Би дандаа л сонсдог байсан. Харин Цогтоо дандаа ярина. Кино хийж байгаа юм шиг тэрүүгээр баахан юм үзүүлээд л, тасралтгүй яриад л байна. Ингэж явсаар нэг л мэдэхэд хэдэн сар өнгөрчихсөн, асуудал өрнөчихсөн, амьдрал яригдаж эхэлсэн байлаа. (инээв)
Цогтоо: Төлөвлөгөөний дагуу өрнүүлчихсэн юм чинь хахаха Зорилгогүй хүсэлт явуулсан нь нөхрөө олжээ.
Зөвдөв үү, яав?
Явуулсандаа баярладаг ш дээ.