Мэдээ Мэдээлэл

Өнөөдрөөс Хүүхдийн мөнгө, Насны хишиг, Одонгийн мөнгө энэ хуваарийн дагуу олгогдож эхэлнэ

Тэтгэвэр тэтгэмж хөнгөлөлт тусламжийн 6 дугаар сарын хуваарийг хүргэж байна. Хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж маргаашнаас эхлэн олгогдох бол 15-с халамж хүнсний эрхийн бичиг олгогдоно.

 

Сангийн сайдБ.Жaвхлан: Хүүхдийн менгийг 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох шийдвэр гарна гэж харж байна

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр 2021 оны 7-р сарын 1-нээр дуусгавар болно. Энэ нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох эсэх шийдвэрийг удахгүй гаргах болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

 

Тэрбээр “Энэ оны төсвийн гүйцэтгэлийг харвал төсвийн орлого 5,31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ тоо өнөөгийн нөхцөлд чамлахааргүй тоо. Төсвийн орлогын дүнг харвал 2020 оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж, 2019 оны гүйцэтгэлээс давж гарсан. Эдийн засгийн өсөлтийг хадгалах ажил үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Энэ жил экспортын гол түүхий эдийн үнэ төсөв дээр тэнцвэржүүлсэн үнийн төсөөллөөс харьцангуй таатай байгаа нь мөн нөлөөллөө. Энэ хугацаанд бидэнд өгсөн сайн үр дүн бол зургаан сарын хугацаанд к.овидын нөхцөл байдалтай байсан ч х.орио ц.ээрийн дэглэмээ баримталж, эдийн засагт оролцогч талуудад нээлттэй байсны үр дүнд эдийн засгийн гол параметрүүд эерэг дүнтэй гарлаа.

 

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, тог дулааны мөнгө, халамж, тэтгэврийн хөнгөлөлт дуусч байгаа. Үүнийг цааш нь маш сайн судалгааны үндэслэлтэйгээр алийг нь яаж үргэлжлүүлэх вэ, алийг нь зогсоох вэ гэдгээс шалтгаалж төсвийн тодотгол хийгдэх үгүй нь шийдэгдэнэ. Цаашид төсөв ямар хэмжээнд ачаалал авч чадахаа ойрын хугацаанд гаргана. Үүний тулд оны эцсийн төсөөлөл, эрүүл мэндийн нөхцөл, экспортын нөхцөл байдлаа зөв тооцсоноор төсөв дээр дааж чадах хэмжээний шийдвэрээ гаргана.

Одоогийн урьдчилсан нөхцөл байдлаар тог, дулаан усны үйлчилгээний чөлөөлөлтийг зогсоох тал дээр хадгалах, хүүхдийн мөнгийг ковидын нөхцөл байдалтай уялдуулж, шууд 100 хувь зогсоолгүйгээр төсөв дээр хэрхэн яаж даах вэ , төсвийн потенцаиалыг харгалзан шийдвэр гаргана гэж харж байгаа” гэлээ.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!