ИРГЭДЭД 1000 000 БЭЛЭН МӨНГӨ ТАРААЖ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА.Дэмжиж байвал ШЕЙР

Коронавирусийн халдварын тархалт 6-р сарын 15-наас буурна гэсэн тооцооллыг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан ч 10-наас хойш халдварын тархалт эрс нэмэгдсэн. Тархалт тооцоолсноос нэмэгдсэн шалтгааныг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн багийн гишүүн О.Батбаяр Асашёорюү Д.Дагвадоржийн ярилцлагад орж тайлбар өглөө.
О.Батбаяр, 6-р сарын 10-наас хойш орон нутаг руу хөдөлгөөн нээсэн, 16 мянга гаруй хүн шагнал авлаа. Шагналыг дагасан найр наадам боллоо. Дээр нь вирус мутацид орсон байж болзошгүй. Тиймээс вирусийн нарийвчилсан судалгааг хийж байна. Монголд хийсэн судалгааны үр дүн өнөө маргаашгүй гарна.
Гадаадад хийсэн шинжилгээнүүдийн үр дүн удахгүй ирнэ. Вакцинд бүрэн хамрагдаагүй, халдвар хамгааллын дэглэм алдсан хүмүүс халдвар авч байна.
-Эрдэмтдийн багаас хатуу хөл хорио тавих санал гаргасан уу?
Хөл хорих шалгуур үзүүлэлт бий. Нэгдүгээрт, Халдварын тоог харна. Манай улс нэг сая хүнд ногдох халдварын тоогоороо дэлхийд хамгийн өндөр орны тоонд орлоо.
Хоёрдугаарт, Орны ачааллыг хардаг. Орны ачаалал мөн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн.
Гуравдугаарт, Лабораторийн ачааллыг хардаг. Ачаалал мөн оргилдоо хүрсэн.
Дөрөвдүгээрт, Нac бapaлтыг харна. Манай улс тохиолдлын тоо хамгийн өндөр боловч нac бapaлтаар хамгийн бага орны тоонд орж байна. Энэ нь вакцины үр дүн болон эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ сайн байгаагийн илрэл.
Хэдийгээр нac бapaлт бага байгаа ч ирэх сард халдварын тоо, нac бapaлт эрс ихсэх прогноз байна. Зургаадугаар сарын хагас, долоодугаар сард халдварын тоо 120 мянгыг давах эрсдэлтэй. Үүнийг дагаад өндөр настан, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, вакцин хийлгээгүй хүмүүс, вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь халдвар авах эрсдэлтэй учир хөл хорихоос өөр аргагүй гэж үзэж байна.
Иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Манайд тархсан вирусийн халдварлах чадвар маш өндөр боллоо. Энэ бол хөл хорио тогтоох нэг шалгуур гэж хэлж болно гэлээ.
Иргэдэд бэлэн мөнгө тарааж хөл хорио тогтоох хэрэгтэй хэмээн үзэж байна иргэд үзэж байна.
Монгол Улсад “КОВИД-19” цар тахлын эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны албаныхан өнгөрсөн хугацаанд тогтоосон олон удаагийн хөл хорио, вакцинжуулалттай холбоотойгоор энэ зургадугаар сарын 15-аас халдвар буурна хэмээн мэдэгдэж байв. Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо зургадугаар сарын 15-аас хойш 2000 даваад байна.
Өдгөө улсын хэмжээнд “КОВИД-19”-ийн нийт бүртгэгдсэн халдварын тоо 93,551 болж, Хятад улсыг давлаа. Халдвар анх гарсан Хятад улсад нийт халдварын тоо өнөөдрийн байдлаар 91,587 байна.
Халдварын тоо огцом өссөнд 2021 оны Ерөнхийлөгчийн coнгyyлийн нэр дэвшигчдийн сурталчилгааны арга хэмжээ нөлөөлсөн гэдэгтэй хэн ч маргахгүй.
Сүүлийн 24 цагт 2400 хүнээс халдвар илэрч, 507 хүн эдгэрч, 11 хүн нac бapжээ. Нийт батлагдсан тохиолдол 93 мянга 551 болж өссөн байна. Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас Улаанбаатарт 1557 орон нутагт 843 бүртгэгдсэн.
Нac бapcaн хүмүүсийн тухайд 58-93 насны хүмүүс бөгөөд архаг суурь өвчин болон зүрх судас артерын даралт уушгины хатгалгаа, олон эрxтний дутмагшил гэсэн хавсарсан оноштойгоор нac бapлаа.