Мэдээ Мэдээлэл

Ч.Ганхуяг: Шулуухан хэлхэд нийгмийг цoчpooхыг эрмэлздэг

Маш залуудаа ихийг бүтээсэн, Монголын урдаа барьдаг банкируудын нэг өдгөө асар том зорилготой тэрээр “Би шинэ санаануудыг эрэлхийлж, шинийг санаачлах дуртай. Ямар нэг зүйлийг өөр бөгөөд зөв өнцөгөөс харж, түүнийгээ хүмүүсийн сэтгэлд хүртэл гаргаж тавихыг, шулуухан хэлхэд нийгмийг цoчpooхыг эрмэлздэг” хэмээн хэлж байв.

Цагтаа тэр Монгол Улсын Сангийн дэд сайдаар ажиллаж байсныг бид мэднэ. 1983 онд аав нь Унгар дахь Монголын элчин сайдын жолоочоор ажиллах завшаан тохиолдсон учираас гэр бүлээрээ Будапештыг зорьжээ. Ч.Ганхуяг орос хэлтэй учираас Будапешт хотын дипломат ажилтнуудын хүүхдийн сургуульд орж суралцав. Тэндээс англи хэлний анхан шатны мэдлэг олсон төдийгүй олны дунд биеэ авч явах соёлд суралцан, өөрийн гэсэн бодолтой ч болсон болов уу?

 

Тэдний гэрийнхэн 7-р ангид орох жил нь Монголдоо ирсэнээр хуучин ангидаа оржээ. 1991 онд 10-р ангиа төгсөж, аав н ь ч тухайн үед ажилаасаа гарч ганзагын наймаанд хүч үзжээ. Аав ээж хоёр нь урдаас авсан бараагаа Москваруу онгоцоор зөөж долоо хоногт хоёр ч эргэлт хийчихдэг байсан нь түүнийг наймаа хийх хүсэлд хөтлөжээ. Харин энэ хүслийг аав ээж нь зөвшөөрceнгүй. Тэгтэл аав нь Унгарт сурч байхдаа орж гардаг байсан Хөрөнгийн биржийн захирал Золжаргалаас ажилд авахыг гуйсан бөгөөд Ганхуяг хөрөнгийн биржийн дэргэдэх курст 3 сар суралцаж төгссөнөөр хамгийн залуу ажилтан нь болж байжээ.

 

Анли хэл мэддэг гээд хэлчихсэн учирасс орчуулагч хийх vvpэг хүлээжээ. Ингээд тэрээр өөрийгөө хэлсэн үгэндээ эзэн байлгах гэж өдөрт 20-30үг цээжилснээр англи хэлийг дорхноо сурч цөөхөн орчуулагчдын нэг болж чаджээ. Тэрээр төр засгийн чухал уулзалтуудад ч орчуулга хийдэг байв. Хөрөнгийн биржид ганцхан жил ажилласан тэрээр нэг л өдөр аав ээжийнхээ наймаанд туслахаар шийджээ. Ингээд ажилаасаа гарсан өдрөө л онгоцонд суугаад Москваруу шулуудан нисэж байж.

 

Авч очсон бараагаа бөөндөөд мөнгийг нь тоолж авах үүрэг түүнд ноогдсон нь наймааны амтыг мэдрэхэд нөлөөлсөн гэдэг. 1993 оны хавар сурах хүсэлдээ автагдан Унгар улсыг зорьжээ. Будапешт хотын Карл Марксын нэрэмжит их сургуульд шалгалт өгч тэнцээд банкны чиглэлээр суралцаж эхлэв. 1993 оны 12 сард гэнэт аав нь зyypдаар өөд болсоноор бүх зүйл opвонгоороо эргэн, yй гaшyyд автсан ч ээж нь түүнд сургуулиа л төгсөхийг даалгаснаар сургуулиа бакалаврын зэрэгтэйгээр төгсөж чадав.

 

Xvнд xэцvv тэр цаг үе тулж ирхэд Ганхуяг өөрөө сургалтын төлбөрөө төлөх нь бүү хэл ээж дүү нартаа хэр яаж туслаж чадахгүй яахаа мэдэхгүй xvндxэн байдалд xvpч байсан гэдэг. Тэгтэл харин 80-аад оны эхээр дээрх сургуулийг төгссөн Монголбанкны дэд ерөнхийлөгч М.Болд дуудаж уулзан xянaлт шaлгaлтын хэлтэст ажилд авчээ. “Сэргэн босолт”, “ХОТШ” банкууд дампуурах үеэр тэр xянaн шaлгaгчаар ажиллаж байжээ. “Сэргэн босолт” банкийг “Голомт” банктай нэгтгэх асуудал дээр удирдлагуудтай 3epeлдсөн учираас тэр ажилаасаа гарах шийдBэp дахин гаргаж байв.

 

Гэтэл яг тэр үер “Микорстар” хэмээх жижиг зээлийн төслийн удирдагч шалгаруулж авна гэсэн зарын дагуу 100-аад хүнтэй сонгон шалгаруулж авна гэсэн зарын дагуу 100-аад хүнтэй сонгон шалгаруулалтанд ороод ганцаараа тэнцчихэв. Ингээд Ганхуяг утсаар ярьтал өмнөөс нь “Бид хөдөө явах гэж байна, Чи одоохон вокзал дээр хүрээд ир гэж хэлхэд гэрээрээ орон там тум хувцасаа сольсон болоод яваад очиж.

 

Харин уг төслийг хэрэгжүүлхэрээр ирсэн НҮБ-ын ажилтан Роерт Киттер Ганхуягтай хэдхэн үг солиод л “За вагондаа сууцгаая” гэсэн гэдэг. Тэд Дорноговь аймгийн Хар аймаг сумруу явахдаа түүнд бичил зээлийн талаар хоёр ном өгчээ. Ганхуяг замдаа хоёр номоо уншин НҮБ-ээс хэрэгжүүлж байгаа уг төсөл нь цагаа олсон урт хугацааны хэрэгжих ажил гэдгийг ойлгожээ. Ганхуяг төслийг цааш аваад явчих хүн гэсэн итгэлийг ч тэдэнд төрүүлсэн байлаа.

 

Энэ төсөлдөө Ганхуяг түмэн наст хээг бэлэгдэн “Хас” гэж нэр өгөх гэсэн боловч шvvмжлэлд өртжээ. Ингэж явсаар багагүй туршлага хуримтлуулсан түүний толгойд цаг ямагт банк байгуулах санаа төрж, удаан судалсны эцэст гvйцэлдvvлэхээр шийдэB. Тэрээр 1997 онд найзуудтайгаа нийлж “Кидан” нэртэй хадгаламж зээлийн хоршоо байгуулсан байжээ.

 

Ингээд 2001 оны 10 сарын эхээр “Хөгжлийн алтан сан”, “Говийн эхлэл” ББСБ, “Кидан” ХЗХ, Нэтмон зэрэг байгууллагуудтай хэлэлцээр хийж “Хас” банкаа байгуулахаар тохиролцож чадлаа. Ингэж 2001 оны 12-р сарын 27-нд гурван тэрбум төгрөгийн сантайгаар банк байгуулах лицензээ авсан юм. Ийнхүү Монголын банкны системд Ч.Ганхуяг хэмээх залуухан банкир орж ирсэнээр банкны сонгодог загварыг бий болгохын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Тэр анх удаа хүүхдийн “Ирээдүйн саятан”, “Хасхүү” хадгаламжуудыг санаачилж чадсанаар 65 мянган хүүхдийг хадгаламжтай болгож чадсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!