Хөл хориод хэрэггүй ээ, хүмүүст хөдөө гарах боломж олгочих…..

Өвөлжин, хаваржин хоригдсон хүмүүс арай гэж зунтай золготол бороошоод дулаардаггүй. Ковидгүй зуныг мөрөөдөж байсан чинь зунгүй ковид болчих гээд сандаргаж байна. Өнөөдрөөс л зунтай золгож магадгүй нь. Гэтэл төр засгаас х.өл х.орьж магадгүй мэдээ сошиалаар нэг шуугиж, хүмүүсийг дахиад уу гэж уцаарлахад хүргэж байна. Яахав цар тахлыг дарах хамгийн зөв арга бол х.өл х.орио, үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, х.алдвар нэмэгдээд ирэнгүүт иргэдээ гэрт нь суулгачихдаг. Бид ч бас нэлээдгүй хоригдож, э.мнэлгийн ачааллаа чамгүй багасгаж авсан. Харин одоо нөхцөл байдал дахиад л х.үндэрч, өдөрт илрэх х.алдварын тоо 3000 руу дөхөж, н.ас б.аралт ч 10-аас буухаа болилоо. Энэ нөхцөлд х.өл х.орихгүй л бол х.алдварын х.үндрэл улам нэмэгдэж, н.ас б.аралт өснө гэж эрүүл мэндийн салбарынхан а.йлгаж эхлэв.
Х.өл х.орих ч амархан л даа. Гэхдээ ийм зуны цагт хүмүүс х.оригдох уу л гэдэг байна. Хавар, өвөлгүй гэртээ х.оригдсон хүмүүс хөдөө гадаа явж, агаар салхи амьсгалыг хүсч байгаа. Тиймээс хотынхныг х.өл х.орихгүйгээр хөдөө явуулбал ямар вэ. Гэрээ, майхан саваа бариад гол ус бараадаж, жаахан тархвал хотын х.алдвар буурч ч магадгүй. Зун л энэ хот нэг суларч, агаар сэлгэдэг шүү дээ. Асар их төвлөрөл х.алдварыг улам с.эдээгээд ч байгаан билүү. Сая гаруй хүн цугласан том хот шүү дээ.
Гэхдээ иргэд э.рсдлээ өөрсдөө үүрнэ. Хөдөөнөөс х.алдвар авах уу, эсвэл хөдөөнийхөнд х.алдвар тараах уу гэсэн том э.рсдэл тосч байгаа. Товчхондоо хүний хөлөөс хол зайдуу л байхыг л анхааруулж буй хэрэг. Хөдөө очоод айлд шаваад байвал асуудал ундарна. Харин майхан савтайгаа уул усаа бараадаад агаарлавал нэг их асуудал үүсэхгүй биз. Юун төлөө өргөн уудам газар нутагтай билээ. Ёстой уул уулын аманд очоод тархсан ч болно шүү дээ.
Хөдөөд ч х.алдвар авах том э.рсдэлтэй. Алс холын суманд ч х.алдвар гарчихсан, хэдэн арван хүн ө.вдчихсөн л байгаа. Тэгэхээр хотынхон гэрээсээ эрүүл гараад хөдөөнөөс х.алдвар авч магадгүй эрсдлийг тооцох нь зүйтэй. Нөгөө талаар хөдөө байгаа аав ээж, ах дүү, хамаатан садандаа х.алдвар аваачаад өгч ч магадгүй. Тэгэхээр э.рсдэл бүхнийг тооцож, аль болох бөөгнөрөхгүй алс хол байх нь л зөв арга.Дөрвөн уулын дунд, дөрвөн хананы дотор хоригдож залхсан нийслэлчүүдээс дахиад хөлөө х.ориулах уу, х.алдвар хамгааллын дэглэмээ бариад хөдөө гарч агаарлах уу гэсэн асуултыг асуух утгагүй байх л даа. Хаана ч х.алдвар байгаа гэдгийг ухамсарлаж, х.ариуцлагаа жаахан өндөрсгөөд хөдөө гарцгаавал яасан юм бэ, хэдүүлээ. В.анкциндаа найдаад шүү дээ.