Засгийн газар төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.Иргэдэд 1 000 000 тараахийг төсөвт багтаасан уу?Дэмжиж байвал ШЕЙР

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. ҮАБЗ-өөс ирэх долоодугаар сарын 1-нээс зогсох зарим халамжуудыг үргэлжлүүлэх чиглэл өгсөн юм. Тодруулбал, хүүхдийн мөнгийг он дуустал 100 мянга хэвээр нь олгож, ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газар ээлжит тус хуралдаанаараа 2021 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа ажээ.
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн болон иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг дэмжсэн, хүүхдийн халамжууд гээд олон асуудал цааш үргэлжилнэ. Үүнийг зогсоох, цаашид өгөхгүй байх талаар Засгийн газар болон аль ч түвшинд албан ёсоор яригдаагүй.
ТэгвэлМонгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, ажлаа хүлээн авсан. Ажлаа хүлээн авсныхаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарлажээ.
ҮАБЗ өнөөдрийн хуралдаанаараа хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд үүнд долдугаар сарын 1-нээс үйлчлэлийн хугацаа нь дуусаж буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлснийг үргэлжлүүлэх эсэх асуудал оржээ.
Мөн цахилгаан, дулааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцэх юм байна.
Эдгээр хөнгөлөлт болон нэмэгдлийг үргэлжлүүлэх тохиолдолд төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх бөгөөд үүнийг хэрхэх талаар хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр мэдээллээ.
Ард иргэддээ 1 000 000 төгрөг тараагаад хөл хорихийг дэмжиж байвал SHARE хийгээрэй.