Мэдээ Мэдээлэл
Төр Засгаас Минь Өгч Буй Ковидын Эсрэг 70 Мянгын Багц Гэнээ АРАЙЧДЭЭ…

Улсаас, төр засгаас минь өгч буй ковидын эсрэг багц гэнээ. Эхнэрийг шинж тэмдэг илэрснээс хойш 7 дахь хоног дээр сая нэг ийж айж улсаас өгч буй эм.
Эрүүл мэндийн даатгал төлдөг бид эм өгч байгааг нь бодохоор баярламаар ч юм шиг энэ хэдийг нь хараад гомдмоор ч юм шиг. Эрүүл мэндийн сайд нь нэг хүнд 70 мянгын багц өгч байгаа гээд байсан энэ бололтой. Нэг нь өгсөн болж нөгөө нь авсан болж жүжигт тоглохын хэрэг байна уу даа, хэдүүлээ.
Жич: тэр доод талын гурвалжин цагаан цаасанд нэр нь үл мэдэгдэх 7 ширхэг цагаан эм байгаа болно. Эрх биш улсаас минь өгч байгаа юм хойно хор биш ковидыг устгадаг ид шидтэй эм л гэж найдхаас, чөтгөр бүү мэд. Хааяа нээрээ албаар доромжлоод байгаа юм шиг санагдах юм.