Мэдээ Мэдээлэл

С.Амарсайхан: Дахин ХӨЛ ХОРИО ТОГТООХООС ӨӨР АРГА АЛГА.Иргэддээ 500 000 төгрөг тараагаад хөл хорихыг дэмжиж байвал ШЕЙР

Шадар сайд С.Амарсайхан: Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий.

Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй. Эмийн үнэд шинээр байгуулагдсан эмийн агентлаг болон ШӨХТГ хяналт тавьж байгаа ч үнэ өссөөр байна. Нийслэлийн шинэ байрыг Эрчимт эмчилгээний төв болгоно. Нийслэлийн зүүн, баруун захад түргэн тусламжийн яаралтай тасаг байгуулах шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, санхүүжилтийг нь шийднэ. Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна.

 

Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна.

 

УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг:

–Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ. Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

-Үйлдвэрлэгч Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд тарих зөвлөмж өгсөн. Манай улсад 16-17 насны хүүхдүүдэд тарьж эхэлсэн ч хамрагдалт бага байна. Хүүхдүүдээ вакцинжуулахгүйгээр бид халдварт өвчнөөс салахгүй. Бид сорьцуудаа өнгөрсөн сарын 26-нд Япон руу илгээсэн. Гэвч тэнд үйл ажиллагаа удаашралтай байна. Шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Иймд манайд мутацлагдсан хувилбар тарсан гэж үзэж болохгүй. Эсвэл нэмэлтээр өөр гений өөрчлөлт бүхий хувилбар тархсан байхыг үгүйсгэхгүй. Вакцины нөөц санаа зовоох хэмжээнд биш байна.

 

С.Амарсайхан: Бид дийлэхгүй байна. Дахин ХӨЛ ХОРИО ТОГТООНОЗасгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдах албан бус тов гаргаад байна. Эх сурвалжийн мэдээллээр өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой шийдвэр гаргах юм.

 

Мөн Цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн УОК-ын Шуурхай штабын ирүүлсэн саналууд буюу цаашид хатуу хөл хориог үргэлжлүүлэх эсэхийг авч хэлэлцэнэ.

ДАХИН НЭГ УДАА ИРГЭН БҮРТ 300 МЯНГАН ТӨГРӨГ ӨГЧ 14 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИХ НЬ ЗӨВ ҮҮ? ТЭГВЭЛ УГ ШИЙДВЭР… ЭМЯ мэдээллийнхээ эхэнд иргэддээ “КОВИД-19” цар тахал болохыг хэлээд, зүгээр ханиад хэмээн бусдын төөрөгдүүлэх оролдлогод автахгүй байхыг анхаарууллаа. Өдөрт бүртгэгдэж буй өвчлөлд хүүхдийн өвчлөл өндөр байгааг онцлоод, хүүхдээ дагуулж гадуур, олон нийтийн газраар явахгүй байхыг мөн анхааруулав. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11,153 сорьцод шинжилгээ хийхэд 2386 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна

 

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомыг нь давс, содатай усаар угаах, айлд зочлохгүй байх, 5-аас дээш хүүхдийг тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг ЭМЯ-наас сануулав ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР: Өнөөдрийн байдлаар манай улсад “КОВИД-19”-ийн нийт тохиолдол 80,733 боллоо. Мөн хугацаанд 797 хүн эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт 57,822 хүн эдгэрчээ. Халдварын нэн хүнд хэлбэрээр өнгөрсөн шөнө 11 хүн н-ac бap-жээ. Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт цар тахлын халдвартай нийт 9346 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Үүнээс 62.3 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол үлдсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд байгаа аж. Оюу Толгой ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газрын 93-р тогтоолоор төсвийн орлогод бүртгэсэн. Шинэчлэгдэн батлагдсан татварын багц хуулийн заалтуудаар төлсөн дээрх татварыг улсын төсвийн орлогод бүртгэх боломж бүрдсэн. Үүний үр дүнд хөл хорионы улмаас иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир иргэн бүрт гурван сая 373 мянга 25 иргэн тус бүрт нь хөл хорионы үеэр 300 мянган төгрөг олгосон.

 

Энэхүү дэмжлэгийг олгосноор инфляцийн зорилтот түвшинд өөрчлөлт орохгүй гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд инфляц 2.6 хувь байгаа бол төв банкны энэ жилийн инфляцийн зорилт 6 хувь (+- 2) байгаа юм. Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн долоон сарын хугацаанд 2,850 төгрөг дээр тогтвортой байгаа” хэмээв. Иргэн бүрт 300 мянган төгрөг олгохтой холбоотой Засгийн газрын 93-р тогтоол нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна.

 

Анх удаа Монгол Улсын иргэн бүрт ийнхүү мөнгөн дэмжлэгийг олгож буйгаараа онцлог болсон билээ. Тухайн үед халдварын тархалд, н-ac бa-p-aлт харьцангүй бага байсан бөгөөд тус хөл хорио нь маш их үр дүнтэй байсан. Одоо нөхцөл байдал улам муудаж байна. Хүн амын 60-аас дээш хувь нь вакциндаа хамрагдсан ч 14 хоноогүй, хөл хөдөлгөөн их байгаагаас хамаарч халдвар авч байна. Ийм үед сүүлийн удаа иргэд дээ дэмжлэг үзүүлэн 14 хоног хатуу хөл хорио тавьсан нь зөв хэмээн ард түмэн үзэж байна. Төрийн тэргүүд минь нэгийг тунгааж үзнэ биз ээ. Эцсийн удаа иргэдээ дэмжих хэрэгтэй хэмээн иргэд үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!