Мэдээ Мэдээлэл

Б.Баатараа энэ улсын бүх наадам, бүх хүүхэн чинийх юм уу?

Анхаар!! Сонгууль, наадам хоёр болдгоороо болно. Харин ЭЕШ хойшлоно.

Ковид цар тахал дэлхий даяар тархсан ч, тархалтын хэмжээ буурч байхад үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр манай улс ковидын халдварласан тоогоор 1,4 тэрбум хүн амтай Хятад улсын урд орчихов. Бүтэн жил хорьсон, цагдсан, сургалт, хичээлийг хаасан, хилээ хаасан, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон гээд ямар ч барьцгүй, ахицгүй шийдвэрийн эцэст хэн хожив, парламентын чихгүй толгойтнууд хожсон.

Нийгмийн давхраа, анги үзлийн ялгаа байдаггүй ч өөрсдийгөө дээдсийн хүрээлэл хэмээн өргөмжилж, орой дээр нь гарч суучихаад ядарсан ард иргэдээ хүссэнээрээ удирдаж суудаг нь хувь заяа мэт аашилдаг нь даанч эмгэнэлтэй. Хар масс гэсээр иргэддээ хэдэн төгрөг шидчихээд өөрсдөө дээгүүр нь илүү хүртэж суусаар сурчихсан бололтой.

Энэ жил цар тахалтай хэдий ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдгийг мэдээлсэн. Харин ч цар тахлын нөхцөл байдлаас үүдээд гурван найруулагч хамтран ажиллах байсныг болиулж, Б.Баатар ганцаараа найруулахаар болсон гэв. Өдөрт 10 гаруй хүн зөвхөн ковидын улмаас эндэж байхад ганц өдөр баярлах наадмаа хойшлуулчихад яах вэ дээ. Монгол улсын хэмжээнд баяр, наадам дуусах биш. Гэтэл хүүхдүүдийн хичээл, сургалт, ЭЕШ-ыг хойшлуулж болдог боловсрол, хөгжлөө хөсөр хаясан шийдвэр гаргаж сууна. Б.Баатар өнгөрсөн жил найруулсан цахим наадамдаа амтшаад, бүр улайрчихсан бололтой.

Хүүхэн болгон түүнийх, наадам бүр түүнийх гэх ахархан бодлоо хаячихвал зүгээрсэн. Өнгөрсөн жил Женко ахынхаа ачаар XIII зуун цогцолборт дураараа дургисан бол энэ жил дүүгийнхээ ачаар ганцаараа баясан цэнгэлдэх нь. Эрх мэдэлд улайрсан балагтай сонгууль нь өнөөдрийн нүд хорсом дүр зурагт хүргэж байхад Б.Баатарын ашиг харсан наадам яах бол доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!