Ардын Хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан иргэн бүрт 300 000 төгрөг тарааж 10 хоног амараахыг та дэмжих үү?

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг билээ. Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ.
Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд 9-10 хоног амарна гэсэн үг. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Тэгвэл АХ-ын 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан иргэн бүрт 300 000 төгрөг тарааж 10 хоног амараахыг та дэмжих үү?Дэмжиж байвал ШЕЙР
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн “Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо эмнэлгээс гарч байгаа хүний тооноос бага байна. Тиймээс эмнэлгийн ачаалал долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 34 мянган хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ тоо 40 мянгад хүрэх магадлалтай. Мөн нас баралт долдугаар сарын эхэнд оргил үедээ хүрэх магадлалтай. Нас баралт одоогийн байдлаар өдөрт 10-11 бүртгэгдэж байгаа бол долдугаар сарын эхээр 15-д хүрч магадгүй.
Бид тодорхой тооцооллыг хийж үзсэн. Ингэхэд зургадугаар сарын 25-аас 16 хоногийн хөл хориог тогтоовол нийт тохиолдлын тоо 220 мянгаас 170 мянга хүртэл буулгах боломжтой гэж үзсэн. Ерөнхийдөө дөрвөн хүн тутмын гуравт нь вакцины дархлаа тогтож байна” гэдгийг онцоллоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Халдварын нөхцөл байдал сүүлийн 14 хоногийн хугацаанд тогтмол нэмэгдэж байгаа. Үүнээс сүүлийн дөрөв хоногийн хугацаанд тогтворжих буюу нэг түвшинд байна гэсэн дүгнэлтийг эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан. Сүүлийн таван хоногийн хугацаанд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2200-2400 хооронд байна.
Халдварын тархалт хөдөө орон нутагт ялангуяа, Говь-Алтай Орхон, Дархан, гэх мэт аймгуудад халдвар өндөр байна. 21 аймгаас нийт тохиолдол өдөрт 1000 тохиолдлоор бүртгэгдэж байна.
Нийт тохиолдлын дунд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Долоо хоногийн тойм мэдээллээр 22221 хүүхэд халдвар авсан. Үүнээс 2014 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насны хувьд 0-4 насны хүүхэд 22.6 хувийг, 5-9 насны хүүхэд 32 хувь, 10-14 насны хүүхэд 30 хувь, 15-17 насны хүүхэд 14 хувийг тус, тус эзэлж байна.
Энэ нь нийт өвчлөлийн 23.3 хувийг эзэлж байна. Сүүлийн үед хэвтэн эмчлүүлж байгаа нийт тохиолдлууд дундаас жирэмсэн эхчүүд илүү хүндэрч байна. Улсын хэмжээнд 1594 жирэмсэн эх халдвар авсан. Үүнээс өнөөдрийн бөайдлаар 610 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Насны бүлгээр авч үзвэл 25-37 насны эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар нийт нас баралт 469-д хүрсэн. 65-аас дээш насныхан ихэнх хувийг эзэлж байна. Орны ачаалал хүрэлцэхгүй байна. Улсын хэмжээнд 27 мянган эмнэлгийн ор бий. Үүнд рашаан, сувиллын ор хүртэл багтсан. Одоогийн байдлаар 11 мянга гаруй орыг зөвхөн Covid-19 халдвартай хүмүүсийг эмчлэхэд зориулж дэлгэсэн. Үүнээс 6200 нь нийслэлд байна.
Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч нарын хүрэлцээ дутмаг байна. Монголд 330 эрчимт эмчилгээний эмч бий. Эрүүл мэндийн салбарын бүх түвшинд нөөцийг шавхаж байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр /2021.06.23/ Байнгын хороо хуралдана.
1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдах бөгөөд:
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Covid-19 халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл зэргийг сонсоно.