Мэдээ Мэдээлэл

ӨРХ БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГ ХАЛАМЖ БИШ НӨХӨН ОЛГОВОР БОЛГОЖ ОЛГОХООР БОЛЖЭЭ …Дэмжиж байна уу?

Би МУ-ын Ерөнхий Сайд “ӨРХ БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГ” өгөхийг дэмжихгүй бгааг эсэргүүцэж пост оруулсан юмаа

Гэтэл зарим нөхдүүд халамж хавтгайруулан олгохыг дэмжлээ Ажлын байр бий болгох нь зөв гээд бичиж бнаа …Тэгээд нэг зүйлийг “ХАЛАМЖ биш НӨХӨН ОЛГОВОР” гэж ойлгуулахыг хүслээ Дэлхийд вирусын хар тахал гараад улс орон бүр хорио цээр карантина тавьж Ард иргэдийнхээ ажил, бизнес, хөдөлмөрийг хорьж ашиг орлогыг нь хааж боогдуулсныхаа төлөө НӨХӨН ОЛГОВОР – (КОМПЕНСИАЦИЯ) олгож ард иргэддээ төрөөс учруулсан хохирлыг нь төлж барагдуулах ёстой?!

 

Түүнээс биш халамж нэхэж бгаа хэрэг огт биш … гэчихлаа?
Мөнгө олгохыг эсэргүүцээд бгаам хүмүүст хандаад – Та мөнгөтэй ажилтай бизнестэй байж болноо Энэ бол их сайн хэрэг Засгийн гар харахгүй бна гэдэг бол иргэн та биеэ даасан төрд ачаа үүрүүлэхгүй байж чадаж бгаа сайн үйл мөн

 

Гэхдээ цаана чинь за ер нь бол ихэнх нь ажилгүй орлогггүй амьдрахад их л хүнд хэцүү бна шүү дээ Та мөнгө авахгүй, авах ч шаардлагагүй байж болноо Тэглээ гээд бусдынхаа эрхийг хааж болохгүй байхаа?! Монголоос бусад улс орнууд өгөөд болоод л бна шүү дээ? Тэд иргэддээ мөнгө өгөөд бгаа нь буруу үйл болж бна уу? Таныхаар бол монголын төр ганцаараа зөв бусад мөнгө өгөөд байгаа улс орон нь буруу болж таарч бна уу ТА авахгүй бол надад өгчихөөрэй?! Би ядарсан нэгнийг олоод өгчихөж чадах байхоо гээд тавьчихлаа?!

 

Цар тахал болоогүй энх амгаланг цагт Нэг сая төгрөг нэхэж бгаа бол буруу байлгүй яахав?!Тэр тусмаа халамжийг хавтгайруулж олгох нь бүүр ч буруу гэдгийг хэн хүнгүй дээр дооргүй таниас авхуулаад мэдэж л бгаа шүү дээ …

 

ТӨР ийм онцгой нөхцөл байдал үүссэн хүнд хэцүү үед Ард түмнээсээ авсан ТАТВАРЫН МӨНГӨӨ ЭРГЭЭД АЖИЛГҮЙ ОРЛОГОГҮЙ БОЛСОН ЭЗДЭД НЬ ХЭРЭГТЭЙ ҮЁД НЬ ЗАРЦУУЛЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ?! БАС ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДДАГ САЙН ЗАСАГЛАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ! БИД ИЙМ ҮЙЛИЙГ, ИЙМ САЙН ЗАСГИЙГ ХҮСНЭ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!