П.Шүүдэрцэцэг: Та нар одоо боль боль. Хүний амьдралыг их мэдэгчид минь сайн судал.

Жүжигчин Шүүдэрцэцэг дараагийн сонголтоо хийсэн гэдгээ өөрийн цахим хуудастаа оруулсан зургаараа баталгаажуулав гэж олон сайтууд түүний талаар бичсэн юм. АНУ-д амьдарч буй Шүүдэрхэн жүжигчин Тодоотой багагүй хугацаанд үерхсэн. Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу? хэмээн үе үе л бичдэг байсан.
Жүжигчин П.Шүүдэрцэцэг өмнө нь Mixx хамтлагийн Темпотой гүн хайр сэтгэлийн холбоотой байсныг олон хүн мэднэ.Тэдний зам нэгэнт салж Шүүдэрхэн хайртай залуугаараа БИД ГУРВЫН БОЛЗОО кинонд хамтран тоглосон УДЭТ-ийн жүжигчин Тодгэрэлийг сонгосон юм.
Тэгвэл тэрбээр сторидоо нэгэн залуутай хамтдаа авахуулсан зургаа оруулж, Төрсөн өдрийн мэнд хүргэе Чамдаа маш их хайртай шүү Чи бол миний зүрхний нэгэн хэсэг нь хэмээн тайлбартайгаар оруулжээ. Энэ нь түүнийг өөр нэгэн хайртай учирлаа хэмээн хүмүүсийг бодоход хүргэсэн байна.
Үүнийг харсан хүмүүс Америкийг зорьсон Шүүдрээ дахин шинэ хайраа олжээ гэх хүн олон байв. Үнэн хэрэгтээ энэ залуу нь түүний үеэл ах нь аж. Энэ талаар Шүүдэрцэцэг өөрийн инстаграм хуудсандаа Та нар одоо боль боль өөр хийх юм олдохгүй байна уу айлын тогоо шанага руу ороод. Үеэлийг минь тайван байлга гэж хэлжээ.
Харин жүжигчин Э.Тодгэрэлийн хувьд өдийг хүртэл тэд харилцааныхаа талаар ам нээгээгүй ч өөрийн биеэ хөгжүүлэн өндөр туранхай бие бялдараа булчин шөрмөс болгоход илүү анхаарах болсон нь олон бүсгүйчүүдийн нүдийг унагаад байгаа юм.