Мэдээ Мэдээлэл

Залуусын Дунд Хамгийн Өндөр Ретингтэй ИНФЛҮҮНЗР Б.Идэр-Од ХААЧИВ?

Өчигдөр өнөөдөр хоёр өдөр зохион байгуулагдсан No Naadam жагсаал бодит үр дүнд хүрч Засгийн газрын наадам тэмдэглэх шийдвэрийг ЦУЦЛУУЛЖ чадлаа. Уг жагсаалд оролцож буй иргэдийн дийлэнхи нь 18-30 насны залуус байсан бөгөөд тэд тайван жагсаалыг эрхэмлэж хүн хоорондын зайгаа барьж, тарьсан хог, халтартуулсан бүх зүйлээ угааж цэвэрлэж хариуцлагатай хандаж буйг нь харахад Монголын шинэ үе гэрэл гэгээтэй байгаа нь харагдаж байна.

Залуусыг Засгийн газарт хүртэл дуу хоолойгоо хүргэхэд олны танил, инфлюнсер гэх хүмүүс багагүй үүрэг гүйцэтгэсэн. Тэднээс дурьдвал жүжигчин Б.Цэцэг, “Люмино” хамтлагийн дуучин Батхишиг, дуучин Уранхолбоо, Комедиан Амартүвшин, Осоржамаа, Молпедиа Ганаа нар байлаа.

 

Харин олны дургүйцлыг хамгийн ихээр төрүүлсэн хүн нь дуучин Ука байлаа. Тэрээр наадам тэмдэглэхийг дэмжиж буйгаа илэрхилйснээсээ болж 50к дагагчаа хоёр өдрийн дотор алдсан бөгөөд түүнийг unfollow, report хийх сошиал хөдөлгөөн одоо ч өрнөсөөр байгаа юм.

 

Тэгвэл залуучуудад тэр дундаа z үеийхэнд хамгийн их нөлөөлөл үзүүлдэг, хамгийн ретинг өндөртэй инфлюсер нь яах аргагүй Комедиан Б.Идэр-Од. Гэвч тэрээр энэ удаагийн жагсаал цуглаанд оролцож залуусыгаа дэмжих нь битгий хэл хамгийн их дагагчтай фэйсбүүк, инстаграм, youtube хуудсаараа нэг үг ч ган хийсэнгүй.

 

Олны танил хүмүүс хэн мөнгө өгсөнд нь үйлчилж үзэл бодлоо худалддаг болсон нь хүн бүхэнд ил болсон. Тэгвэл залуусын итгэлийг хамгийн ихээр хүлээсэн ч залуус нэгдэж улс эх орон, ирээдүй хойч үеийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж байхад тэдний хамгийн ихээр итгэл хүлээлгэдэг Б.Идэр-Од ХААЧСАН БЭ? Эсвэл тэр бусад инфлюнсер нэртэй үзэл бодлоо худалдагсад шиг худалдагдсан уу??

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!