Иргэн бүрт наадмаар хөл хорьж 1’000’000 төгрөг тараахийг дэмжиж байвал ШЕЙР

Төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр тусгажээ.
Энэ нь оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусын халдварыг эмчлэх чадавхийг дэмжих, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж буй.
Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:
Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтах юм.
Долоодугаар сарын 16-н буюу Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний өдөр рүү шилжүүлсэн байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ийнхүү мэдээллээ.
Тэрбээр Наадмын өдрүүдэд нийтдээ арваад хоног амралтын байдалтай байна гэсэн үг. Энэ үед төрийн албан хаагч нарыг болж өгвөл хотод биш цэвэр агаарт лагерь дээр байх боломжийг УОК олгож байна. Хөдөлгөөний нягтралыг бууруулах замаар хотоос зайдуу амрах нөхцөлийг хангаж өгч байна гэв.