Мэдээ Мэдээлэл

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ 300-500 төгрөгөөр өссөн бол ЦААШИД Ч ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АИ-92 зэрэг шатахууны үнэ литр тутамдаа 300 орчим төгрөгөөр өссөн. Үүнийг дагаад талхны үнэ ч өсөөд байна. Энэ талаар АМГТГ-аас мэдээлэл хийлээ.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр гадаад зах зээл дээр газрын тосны үнэ өндөр байгаа тул дотоодод шатахууны үнэ зайлшгүй шаардлагаар өссөн, цаашид ч өсөх хандлагатай байгааг тайлбарлалаа.

 

Тэрбээр “Яг өртгийн хувьд литр шатахуун 1986 төгрөг дээр ирж байгаа. “Брент” газрын тосны үнэ 2020 оны зургадугаар сард 40.8 ам.доллар байсан бол 2021 оны долдугаар сард 75 орчим ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэ бараг нэг дахин өссөн. Харин шатахууны үнэ энэ хугацаанд 1450 гэдэг тогтмол үнэ дээр явж ирсэн.

 

Засгийн газар, АМГТГ-ын зүгээс 4-5 удаагийн давтамжтайгаар 450 орчим төгрөгийн үнийн бууралтыг хүчээр хийж байсан. ар тахлын үед эдийн засаг хүнд байна, нийгмийн хариуцлагын хүрээнд үнийн өсөлтийг хийхгүй байгаач гэж импортлогч ААН-үүдээс хүссэн. Хэрэв үнэ өсгөвөл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэдэг албан тоот хүргүүлж ажилласан.

 

Дүгнээд хэлэхэд, бид 100 хувь газрын тосоо импортолж авдаг орон. Хоёрт, хүн амын 60 хувь нь вакцинаа хийлгэх хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ өсгөхгүй байх бодлого барьж ирлээ. Энэ хүртэл барьж ирсэн ААН-үүддээ талархал илэрхийлмээр байгаа юм.

 

Дараа нь, үнийн өсөлтийн хүчээр бариад явбал хамгийн түрүүнд хомсдол үүснэ. Мөн компаниуд үүд хаалгаа барина.

Тэгэхээр өртгийн хувьд дараа сард дахиад үнэ нэмэгдэх хандлагатай. Гэхдээ энэ өсөлт нь хадгалагдах уу, одоо хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!