Зөвлөгөө

Өглөө бүр ЗААВАЛ хийж хэвших 10 зүйлс

Өглөөний тархийг сайн ажиллуулах олон арга байдаг боловч Киотогийн Их сургуулийн хүндэт багш Ошима Киёошигийн санал болгож байгаа аргыг хэрэглэж үзэхийг хүсье.

Боссон даруйдаа тухайн өдөр юу хийхээ төлөвлөх нь: Нойрноосоо сэрвэл хөнжилдөө дэмий хөрвөн цагийг өнгрөөхийн оронд орон дээрээ босон сууж бодол санаагаа цэгцэлхийн тулд өнөөдөр ямар ажил хийх ажлын төлөвлөгөөтөй билээ гэдгээ тэмдэглэлийн дэвтэртээ бичнэ. Ингэснээр бага ч болов гар хуруугаа хөдөлгөж байна гэдэг нь их тахинд шууд нөлөө үзүүлдэг. Түүнчлэх зөвхөн өнөөдөр хийх ёстой ажлаа санаж төлөвлөн тархины мэдэрлийн эд эсийн үйл ажиллагааг ч бас идвэхжүүлдэг. Өглөөд нүдээр тогтоож авсан мэдээлэл тархинд гүн гүнзгий хадгалагдан үлддэг.

Биеийг үрж ухаан санаагаа сэргээх нь: Хөнжлөөсөө боссон даруй хуурай алчуур авч биеэ арчиж үрнэ. Үүнийг тахинд хангалттай сайн цусын илгээхийн тулд хийж байгаа юм. Арьс нь хоёрдогч тархи гэж нэрлэгдэхүйцээр их тархитай нарийн нягт харилцаа холбоотой байдаг.

Шүдээ угаахдаа сойзоо зүүн гараараа барих нь : Урьд өмнөхөөсөө өөрөөр дасаж дадаагүй зүүн гараараа угааснаар байнга хэрэглэдэггүй булчингаа ухамсартайгаар хөдөлгөж өгнө. Энэ нь баруун тархи ба зүүн тахины тэнцвэрийг хадгалж, тархийг бүхэлд нь идэвхжүүлэхэд тустай байдаг.

Өглөө бүр ЗААВАЛ хийж хэвших 10 зүйлс
Өглөө болгон эвшээлгэх: Өглөө сэрээд биеийнхээ булчинг сулруулан, хамраараа амьсгаа авч, хэвлийн хэсгийг цэвэр агаараар дүүргэнэ. Ингэснийхээ дараа амаа ангайн эвшээж байгаа маягаар амьсгалаа гаргана. Энэ дасгалыг өглөө бүр 10-с доошгүй удаа хийснээр уушигны үйл ажиллагаа сайжран, уушиг зүрхний цусан хангамж нэмэгдэж, цээж багтрах, бөгшүүлэн ханиалгахаас хамгаална.

Мөчний дасгал: Гараа алдалж, хойш урагш тойрог хөдөлгөөн хийнэ. Гараа ташаандаа авч мөрөө хойш урагш хөдөлгөнө. Мөн энэ байдлаас бүсэлхийгээр урагш хойш баруун зүүн тийш хазайлгана. Хөл дээрээ сууж босох, хөлөө урагш хажуу тийш болгох хөдөлгөөнийг хийнэ. Энэ дасгал шар усыг тарааж, үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

Нүдний дасгал: Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чаддаг.

Хэвлийн булчинг агшааж татах дасгал: Биеэ суллаж оюун санаагаа төвлөрүүлж хамраараа амьсгал авч бага хэвлийн буюу хүйснээс доошхи булчинг агшааж татна. Ийнхүү 3-10 секунт болсоны дараа амьсгалаа гаргаад биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт 10-с доошгүй удаа хийснээр давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирна.

Хэвлийд иллэг хийх: Гарын алгаа хооронд үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулан нар зөв иллэг хийнэ. Дараа нь нар буруу зөөлөн дарж өгнө. Аль алийг нь 10 удаа хийнэ. Энэ дасгал хоолны шингэцийг сайжруулж, хоол боловсруулах эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлэн ходоод гэдэсний өвчин, өтгөн хатах, гүйлгэх нарийн бүдүүн гэдэсний архаг үрвсэл, шээс тасалдах зэргээс сэргийлнэ.

Цээжинд иллэг хийх: Цээжээ илэх, зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн 10 удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулан, цээж багтрах, зүрх хавиргаар хатгах, зүрхний титэм судас хатуурхаас сэргийлж болно.

Нуруунд дасгал хийх: Нурууг цаг агаарын байдалд тохируулж дулаан байлгах хэрэгтэй. Өдөр бүр алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хууч зэргээс сэргийлнэ.

Хөлийн уланд иллэг хийх: Хөлийн тавхайг өлмий талаас нь 3 хуваасний 1-тэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 орчим удаа илж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулж элэг бөөрний үйл ажиллагааг сайжруулж толгой эргэх чих шуугих, нойр алдах, зүрх цохилох, цусны даралт ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ.

Арьсанд хуурай иллэг хийх: Гарын алгыг хооронд нь үрж бүлээцүүлээд толгой, мөр, гар, хөл цээж хэвлийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсы сүвүүд тэлж, ядаргаа арилж, нойронд сайн болохын дээр цусны даралт буурч, арьс уян зөөлөн болно.

Нүүрээ илэх: Хоёр алгаа хооронд халуу оригтол үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь 10 удаа зугуухан илнэ. Өдөрт 2-с доошгүй ингэж илснээр нүүрний цусны эргэлтийн хэмжээ сайжран, арьс зөөлөрч өнгөлөг, овор багатай харагдахаас гадна үрчлээтэхээс сэргийлж, тогтсон үрчлээг багасгадаг. Ханиад томуу тусах, нүднээс нулимс гоожих, толгой, шүд өвдөх, хамар битүүрхээс сэргийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!