Сонин хачин

Жүжигчин Пүрэвжаргал: “Бид хоёр бие биедээ хайртай, нэгнээ хүсэж байгаа” хүмүүс шиг байдаг

Эмэгтэй жүжигчид дундаа хамгийн нээлттэй, “Эршүүд” гэгддэг ч ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал. Оролцсон нэвтрүүлэг, тоглосон уран бүтээл бүрдээ өөрийгөө шингээж, сорьж явдаг түүнтэй шинэхэн уран бүтээлээр нь эргэн уулзлаа. Та бүхэн санаж байгаа бол өнгөрөгч гуравдугаар сард бид түүнтэй “Бүтэн амьдрал” олон ангит уран сайхны киноны

Цэнгэлмаагийн дүр, цаашлаад тэр бүр хэвлэлд ам нээж байгаагүй сонин хачин сэдвээр ярилцаж байсан. Харин энэ удаа “30 өдөр 30 cekc” хэмээх эpoтик уран бүтээлтэй хэрхэн холбогдсон түүх, бас бус сонирхолтой сэдвээр цахимаар холбогдож ярилцлаа. Тэрбээр “37-р точка”, “Аdmin Z”, “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Харанхуй хад”, “Хөхөөний үүр”, “Тусгай 7-р тасаг”, “Хилгүй жим” зэрэг 10 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд ажилласан билээ.

 

-ЖҮЖИГЧИН ХҮН ЕР НЬ АЙМШИГ, ЭРОТИК, АДАЛ ЯВДАЛ, ТҮҮХЭН ГЭЭД БҮХИЙ Л ДҮР ДЭЭР АЖИЛЛАЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ-

-“30 өдөр 30 cekc” киноны эхний ангийг үзлээ. Уран бүтээлчээс маш их зориг шaapдсан сценүүд олон харагдсан. Хамгийн эхний асуултаа тухайн уран бүтээлтэй холбогдох болсон шалтгаанаас эхлэе гэж бодлоо?

 

-Тус уран бүтээл дээр ажилласан Т.Алтантуяа найруулагч маань анх надтай “10 ангитай эpoтиk драм хийх гэж байна. Гол дүрийн бүсгүйн олон жилийн амьдралын түүхийг харуулдаг. Тиймээс тухайн уран бүтээлчээс олон хувиралт, чадварыг шaapдах юм. Чи л яг тохирно” гээд холбогдсон. Миний хувьд киноны зохиолыг уншсаны дараа хариугаа хэлсэн. Зохиолоо уншихад “Нэг гоё хүүхэн л энд тэнд нvцгэлж, шaлдлaaд яваад байх биш, анги бүр нь үзэгчдэд өгөх мессежтэй, адал явдалтай” байсан.

 

Зохиол нь таалагдсан учир саналыг нааштай хүлээж авсан. Нэгт жүжигчний хувьд ажиллахад маш гоё дүр юм байна, хоёрт эpoтиk дүрд хүчээ сорьё гэдэг утгаар ажилласан. Жүжигчин хүн ер нь aймшиг, эpoтиk, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог. Миний хувьд ч нэг их эpoтиk дүрд ажиллахгүй гэж боддоггүй.

 

-Эхний ангийг үзэхэд зураг авалтаа зун хийсэн байх шиг харагдсан. Хэр удаан үргэлжилсэн бэ, байрлаж ажиллав уу?

-Кино зураг авалт долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр эхэлсэн байх шүү. Есөн сар гаргаад дууссан гэхээр нэг сар 15 хоног үргэлжилсэн юм байна. Нэг их байрлаж ажиллаагүй. “Миний гэр”, “Найз залуугийн гэр” гээд нэг обьект, тэгээд л аялал зугаалга, болзож яваа дүрсүүд гээд ихэнх нь гадаа обьектууд байгаа. Тиймээс шөнө тарсан ч гэр рүүгээ хариад, өглөө цуглах маягаар ажилласан.

 

-Мэдээж их олон хүний xvч хөдөлмөр шингэсэн бүтээл төрсөн болов уу?

-Маш олон хүний бүрэлдэхүүн ажилласан шүү. Найруулагч, зураглаач, туслахын баг бүрэлдэхүүн гээд. Дээр нь мэйк ап артист, хувцасны зураач нэмэгдэнэ.

 

-Хувцас загвар дээр Э.Пүрэвжаргал өөрөө ажилласан байхдаа гэж харж байлаа?

-Найруулагч маань асар мэдрэмжтэй хүн байсан. Ямар ч хамаагүй хувцас авчраад “За энийг өмс” гэвэл мэдээж тухгүй. Тиймээс найруулагч хувцас сонгохдоо үргэлж миний саналыг сонсож, ярилцаж байгаад сонгож байсан. Тэр нь ч надад их тухтай байсан. “Зохих, зохихгүй хувцас өмсүүлж байснаас өөрт нь тухтай таалагдсан хувцсыг сонгосон нь илүү дээр” гэж бодсоных тэр байх.

 

Түүнчлэн Удвал ядуу айлд төрж, өссөн. Анхны хайр нь Удвалыг ядуу хэмээх шалтгаанаар орхисон учир, өөрийн зүтгэлээр тушаал дэвшсээр салбарын захирал болсон, байр сууриа олсон эмэгтэйгээр дүрслэгддэг. Тиймээс жижиг гэлтгүй ээмэг, зүүлтийг ч брэндийн үнэтэй, чанартай байхаар сонгосон. Миний ганц нэг өөрийн хувцас ч гэсэн орсон. Хамгийн ойр дотно ажилласан хүн гэвэл киноны хувцасны зураач Балжка гээд залуу бий. Бүхий л нарийн нандин деталиуд дээр хамтарч ажилласан.

 

Солих хувцсаас эхлүүлээд бороотой өдрийн зураг авалтад үсийг маань норгох зэргээр тусалсан. Зураг авалтын сүүлийн хоёр өдөр Балжкад хувийн ажил гараад зураачгүй явсан. Тэгэхэд л хувцасны зураач хүний, Балжкагийн дүүргэж байсан орон зай эpxгүй мэдрэгдсэн. . .

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!