Зөвлөгөө

Мэс засалгүйгээр цөсний хүүдий эмчлэх байгалийн гаралтай арга

-Цөс бол хүний хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог нэлээд олон найрлагатай хар ногоондуу өнгөтэй шингэн фeрмент юм. Элэгнээс боловсорч гарч ирсэн цөс элэгний сувaг, цөсний ерөнхий сувгаар дамжин хагас нь 12 хуруу гэдэс рүү орж, зарим нь депо маягаар салж цөсний хүүдий рүү ордог.

Хэрвээ цөс хугацаандаа гадагшлахгүй бол хүүдий үрэвсэх эсвэл чулуу үүсэх шалтгаан болно. Аманд эвгүй амтагдах, өвдөх, дотор муухайрах, хоол боловсруулах үйл явц эвдэгдэнэ. Энэхүү таагүй мэдрэмжээс эмгүйгээр ангижрах аргыг танд хэлж өгье.

Та бүхэнд гэрийн нөхцөлд бэлдэж болох энгийн жоруудыг танилцуулж байна.

Шим тэжээлтэй хүнс
1. Нимбэгний шүүс

Нимбэгийн шүүс нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн учираас бөөр, цөсний чулуу хөөхөд үр дүнтэй. Энэ шүүсэнд агуулагдах өндөр тунтай хүчил нь чулууг задалж элс шиг болгон буталж улмаар жижиг хэсгүүд нь биеэс гадагшилах боломжтой болдог байна.

2. Хүрэн манжин

Хүрэн манжин нь хорт бодисийг гадагшлуулах, цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Таны цөсний хүүдийг богино хугацаанд цэвэрлэх болно. Тиймээс та хүрэн манжингийн шүүс бэлтгэж уугаарай. Хүрэн манжинг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр цөсний хэвийн үйл ажиллагааг дэмжиж дахин чулуу үүсэх эрсдэлээс хамгаална.

3. Лууван, амтат чинжүү, хулуу

Энэ бүх ногоо каротин агуулсан бөгөөд цөсний эрүүл байдлыг хангана. Хулуу нь мөн ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ашигтай хүнс юм.

4. Алим

Пектин болон төмрөөр баялаг учраас цөсний ялгаруулалтын чанарт нөлөөлж элгийг хорт бодисоос цэвэрлэнэ.

5. Чангаанз, үзэм, хасарваань

Калийн эх үүсвэр тул цөсний хүүдийн хэвийн үйл ажиллагааг хангана.

Чулуу хөөх зарим нэг үр дүнтэй жорыг бэлдлээ. Уг жорыг урьдчилан сэргийлэх байдлаар ч ашиглахад үр дүнтэй.

Грейпфрут, цагаан гаа, сармис

Эдгээр хүнс өөрөө өөрийгөө элдэв тайлбаргүйгээр илэрхийлнэ: сармис – хүчтэй антибиотик, цагаан гаа – үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Харин грейпфрут – С амин дэм болон микро элементээр баялаг. Холецситийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Юу хийх хэрэгтэйг нь хурдхан шиг бичээд ав…

Орц:

  • 1 бүрэн болсон грейпфрут
  • 5 гр цагаан гаа
  • 2 хумс сармис
  • 200 мл ус
  • 25 гр зөгийн бал

    Бэлдэх арга:

Цагаан гааг үрж жижиглэн дараа нь жижиглэсэн сармистай нийлүүлж саванд хийж хутгана.
Грейпфрутын шүүсийг шахна.
Бүх орцуудыг нэг саванд хийж блендэрдээд 200 мл зөгийн балаа нэмж хутгана.
15-20 минут амраана. Ингээд л бэлэн. Бэлдмэлийг долоо хоногт 2 удаа унтахаасаа өмнө ууна.

Буудайн ус

Бие эрхтнийг сайн цэвэрлэхээс гадна чулуу гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн мэдрэлийн ачааллыг бууруулж ядаргаа тайлах ажээ.

Орц:

  • 25 гр буудайн үр
  • 200 мл ус
  • 2 гр цинамон
  • Тал нимбэгийн шүүс 25 гр зөгийн бал

Бэлдэх арга:

1. Үрийг урсгал усанд сайтар угаана.
2. 200 мл усанд хийж 30 минутын турш зөөлөн буцалгаж зөөллөнө.
3. Үрийг шүүж аваад шүүс дээрээ зөгийн бал, тал нимбэгийн шүүсээ нэмж амтална. Өдрийн хоёрдугаар хагас эхлэхээс өмнө бүлээнээр нь ууна. Зөвхөн амттай төдийгүй маш шим тэжээлтэй.

Элэг болон цөсний хүүдийнд зориулсан салат

Энгийн бөгөөд амттай болох уг салат нь эрүүл мэндийг дэмжинэ. Орцуудын найрлага нь элгэнд сайнаар нөлөөлөх ажээ.

Орц:

  • 50 г бөөрөнхий байцаа
  • 50 г улаан хүрэн байцаа
  • Дунд зэргийн 1 лууван
  • 50 г бууцай
  • ½ авокадо
  • 50 г яншуй, укропын холимог
  • ½ лийр
  • 8 ш хар чавга
  • 1 х.х оливийн тос

Бэлдэх арга:

Бүх орцуудыг угааж жижиглэн хэрчинэ.
Ногоо, жимсээ холиод оливийн тос, нимбэгийн шүүс, бага зэрэг давсаар амтална. Эрүүл энхийн төлөө.Авокадогийн ясны ханд

Маш энгийн хэдий ч үнэхээр үр дүнтэй.

Авокадогийн яс – арьс, булчин, үе мөчний өвчнийг анагаана мөн цөс, бөөрний чулуу хөөнө. Туршиж үзэх л хэрэгтэй.

1. Авокадогийн зөөлөн эдийг идчихээд ясыг нь бүрэн хатаана.

2. Хуурай болонгуут нь үрж жижиглээрэй.

3. ¼ ц.х нунтаг ясыг стакан бүлээн усанд хийж хандална

4. Орой болгон унтахаасаа өмнө уухад хүссэн үр дүнд хүрнэ.

Авокадогийн яс нь танин агуулдаг учраас – хэтрүүлэн хэрэглэвэл хортойг анхаарна уу. ¼ ц.х нунтаг яс нь эмчилгээний үр дүн үзүүлэхэд хангалттай хэмжээ гэж үзнэ. Эрүүл цөсний хүүдий – санаа зовох зүйлгүй амьдрал. Элэг, цөсний хүүдийн эрүүл байдлыг хангах арга нь маш энгийн. Эмчилгээнээс илүүтэй урьдчилан сэргийлэхийг эрхэмлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!