Зөвлөгөө

ШАТАХУУН ХЭМНЭХ ҮР ДҮНТЭЙ АРГУУД

Та жижиг hybrid машин эсхүл 3 тоннын жинтэй SUV загварын тэрэг унадаг байсан ч энэхүү бяцхан зөвлөгөө маань таны хэтэвчинд мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлэх болно.


1. ШАТАХУУН БАГА ЗАРЦУУЛДАГ АВТОМАШИН ТАНД ХЭРЭГТЭЙ БАЙВАЛ:

  • а. Моторын багтаамж багатай байх
  • б. Жин багатай автомашин байх явдал юм.

Автомашины жингээс хамааран шатахуун хэрхэн зарцуулагдахыг тайлбарлая. Таны автомашин 500 кг тутамд ойролцоогоор жилд 700 литр бензин /нормоороо жилд 20000 км/ хэрэглэнэ.

Жишээлбэл: 1000 кг жинтэй бол 1400 литр, 1500 кг жинтэй бол 2100 литр гэх мэт.

Техник үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй бол шатахуун зарцуулалт 10% ихэснэ.
Дугуйн хийн даралтын хэмжээг автомашины техникийн үзүүлэлтэд зааснаас багасгавал шатахуун зарцуулалт ихэснэ. Жишээ нь: Жолооч нарын гуравны хоёр нь голдуу дугуйн хийн даралтыг зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байлгадаг . Дугуйн хийн даралтыг 2.0 кг/см2-аас 1.5 кг/см2 болгоход шатахуун зарцуулалт 3% ихэсдэг.

 

Жижгэрүүл, хосолсон болон дизель хөдөлгүүрийг сонго.

Хэрвээ та шинэ машин худалдан авахаар шийдсэн бол яг энэ цаг мөчид ямар машин хэрэгтэй талаар сайтар бод. Жижиг машин мэдээж шатахуунд хэмнэлттэй байх нь тодорхой. Тэгээд ч өнөө цагт жижиг машин аюулгүй, саруул зайтай болж ирсэн. Нөгөө талаар та урьд өмнө нь хосолсон, дизель хөдөлгүүртэй тэрэг сонгох талаар бодож байгаагүй бол яг одоо цаг нь болжээ.

 

2. Дугуйн тохиргоог зөв хийх /дугуйн өнцгийн тохиргоо/.

Автомашиндаа илүү ачаа тээвэрлэх шаардлагагүй. 50 кг ачаа тутамд шатахуун зарцуулалт ойролцоогоор 2%-аар өснө.

Хөргөлтийн болон халаалтын системийг ажиллуулсан үед шатахуун зарцуулалт ойролцоогоор 10% ихэснэ.
Автомашиныг 50 км/цаг-аас илүү хурдтай явж байх үед цонх онгорхой байвал мөн шатахуун зарцуулалт ихэснэ.

Хөдөлгөөний явцад аль болох тоормосны дөрөөн дээр гишгэхгүйгээр жигд явж байвал шатахуун зарцуулалт бага байна. Хөдөлгөөний үед тоормос гишгэсний дараа хурд авахын тулд зайлшгүй илүү шатахуун зарцуулна.

 

3. Оргил ачааллын үед онцын шаардлагагүй бол замд гарахгүй байх хэрэгтэй.

Өглөө хөдөлгүүрээ бүрэн халаах шаардлагагүй бөгөөд зөвхөн хөдөлгүүрийн хөргөлтийн шингэнийг мэдрэгч зүү байрнаасаа дээш хөдөлсөн үед хөдөлгөөнийг хийж болно. Хөдөлгүүрийг бүрэн халтал хаазны дөрөөн дээр аль болох бага гишгэх хэрэгтэй.

Хурдны хайрцгийн араан дамжуулгыг замын нөхцөлд зөв тохируулж явах хэрэгтэй.
Хэт хурдан явж болохгүй. Жишээ нь: 1990-ээд оны автомашин 110 км/цаг хурдтай явж байгаа үедээ 90 км/цаг хурдтай явснаас 25% илүү шатахуун зарцуулдаг.

Хаазны дөрөөн дээр огцом гишгэх тутам түлш зарцуулалт төдий чинээ ихэснэ.
Хөдөлгүүрийн хүчин чадал ямар нэгэн шалтгаанаас болж муудвал түүнийг дагаад шатахуун зарцуулалт ихэснэ гэдгийг анхаарна уу.

 

4. Хурд түгжигчээ хэрэглэ

Та хурдны зам дээр явж байгаа тохиолдолд хурд түгжигчээ ашиглан хурдаа нэг хэмнэлтэй авч явснаар бензинээ 7-14%-р хэмнэж болно. Тиймээс таны машинд хурд түгжигч байдаг л бол түүнийгээ ашиглаж байгаарай. Замын бартаа гаргах гэж байн байн хурдаа сааруулахаас зайлсхийн холын бараа харж явах нь хэмнэлт хийх нэгэн арга юм.

Бид хотын гудамжид нэг нэгнээсээ өрсөн давхих, хурдны замд бие биетэйгээ уралдах нь элбэг. Тэгвэл огцом хурдаа авах, гэнэт тоормослох нь бензин үрэгдэхийн гол шалтгаан болдог байна. Жигдхэн сайхан давхиснаар та 37%-р бензинээ хэмнэх боломжтой болох нь.

 

5. Цонхоо онгойлгох уу, агааржуулагчаа асаах уу? Байгаль дэлхийтэй хамт

Манайхны дунд машиныхаа агааржуулагчийг хэрэглэх нь бензин их идэх бас нэг шалтгаан болдог гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тэгвэл туршилтаар цонхоо онгойлгож давхих, агааржуулагчаа асаагаад цонхоо хаах, хоёрын хооронд бензин их бага идэх ямар ч ялгаа гараагүй байна. Өөрөөр хэлбэл агааржуулагч асаахад мотороос хүч очин бензин үрэх боловч, цонхоо онгойлгосноор салхи машины хурдыг удаашруулж агааржуулагч хэрэглээгүйгээс олох бензинийг үрчихдэг байна. Тиймээс халуун өдөр бензинээ харамлалгүй АС-гээ асаагаад явахад гэмгүй шүү.

Халуун үед эйр кондишнийг унтрааж цонхоо нээж сэрүү татуулан хүйтнийг мэдэр. Гэхдээ мэдээж бага хурдтайгаар явж, гадаа тохиромжтой дулаантай байх үед гэдгийг сана. Хурдтай явах үед цонх, люк зэргээ хааж агаарын эсэргүүцлийг бууруулж А/С-гээ асаасан нь илүү үр дүнтэй байх болно.Эсрэгээрээ их хүйтэн биш бол халуун паараа асаах хэрэггүй. Эдгээр тоног төхөөрөмж нь хөдөлгүүрийн тогтмол ажиллагааг шаарддаг тул зогсож байсан ч шатахууныг чинь үрэх болно.

 

 

6. Түр зогсолтод машинаа унтраах хэрэгтэй юу?

Та мөнгөө хэмнэх үүднээс өрөөнөөс гарахдаа өрөөнийхөө гэрлийг унтраадаг шиг машинаа унтрааснаар бензинээ хэмнэж байгаа. Тэгвэл гэрлэн дохио дээр гэрэл хүлээх бүртээ машинаа унтраах хэрэгтэй юу гэсэн асуулт урган гарч байна. Ихэнх хүмүүсийн яриагаар бол машинаа унтрааж асаах болгонд шатахуун үрэгдэж байгаа учир түр зуурын зогсолтод машинаа унтраах шаардлагагүй гэж үздэг. Харин туршилтаар ойр ойрхон түр зуур зогсох нь харин ч бензинийг ихээр иддэг төдийгүй та нэгээс илүү минут зогсох хэрэг гарвал машинаа унтраасан нь дээр гэсэн тооцоо гарчээ. Ингэснээрээ та бензинээ 19%-р хэмнэж чадах болно

 

7. Агаар шүүгчээ шалга.

Агаар шүүлтүүр бохирдсон бол хөдөлгүүрт агаар орох урсгалыг хязгаарлаж, гүйцэтгэлийг багасгаж, шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Шүүлтүүрийг аваад нарны гэрэлд барьж үзэх хэрэгтэй. Хэрэв гэрэл нэвтрэхгүй бол шинээр солих хэрэгтэй болжээ гээл ойлгочих.

 

8. Хааз гишгэхдээ хянуур ханд

Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг богино зайнд огцом хурдлаад зогсох нь автомат хурдны хайрцагийг эвдээд зогсохгүй шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлнэ.Учир нь илүү их энерги зарцуулах тусам тэр хэмжээний энерги шаардлагатай болно. Хот дотор уулзвар, замын гэрлэн дохиог тааруулж хөдөлгөөнд оролцвол хэмнэлтийг мэдрэх болно.

 

9. Хуучныгаа бүү хая.

Шинэ стандарт биш дугуй арзгар гоё харагдуулж болно. Мөн жолоодлого сайжирч болох юм. Гэхдээ та стандарт /сток/ дугуйнаас илүү өргөн дугуй тавьсан бол замтай харилцах талбайг нэмэгдүүлж шатахуун хэмнэлтийг бууруулна. Хэрэв спорт обуд, дугуй тавьсан бол хуучин стокоо хадгалаад хол замд явах үедээ гаргаж унавал илүү зөөлөн, ая тухтай хэмнэлттэй байж чадна.

 

10. Машинаа яг одоо цэвэрлэ.

Хэрэв та машинаа цэвэрхэн унах дуртай бол таньтай яриа хөөрөө байхгүй. Энэ бол зөвхөн заваан нөхдүүдэд хамаатай. Машины өөрийн жингээс нь хэтрүүлсэн хог новш чихэж явах нь шатахууны илүү зарцуулалтыг бий болгож байдаг тул яг одоо машинаа цэвэрлэ.

 

11. Том тэрэгний араас дага.

Хол замд том тэрэгний нөмөрт явах нь аюулгүй бөгөөд салхины эсэргүүцлийг бууруулж түлш хэмнэх нөлөөтэй.

 

12. Машин унахаас зайлсхий.

Энэ бол үнэхээр үнэтэй зөвлөгөө шүү. Машин унахаас зайлсхийвэл шатахуун үрэхгүй, хэтэвчинд ээлтэй. Нөгөө талаар эрүүл мэндэд ч тустай. Дугуй уна, алхаж яв. Ойр зайнд машингүй яв. Заавал үүдэнд нь зогсох гээд хэрэггүй. Ачаалал, түгжрэл багатай, зогсоолтой газар машинаа тавиад алхаж ирээд ажлаа амжуул.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!