Эрдэнэс Тавантолгой ХХК-Ын 1072 Хувьцааны Ноогдол Ашгийг Төрд Шууд Тушаахаар Болов уу?

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оны ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Ингэснээр компани байгуулагдсан арван жилийн түүхэнд анх удаагаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байгаа нь энэ юм.
Компанийн тухайд 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олж нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 670 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Тус компанийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн ийнхүү өсөхөд БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулж, тус компанид нэг тонн нүүрсийг 59.0 ам.доллароос 63.0 ам.долларт хүргэж өсгөж борлуулсан, бусад компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар нэг тонн нүүрсийг 68 ам.доллараас өсгөж 71.25 ам.долларт хүргэж худалдаалсан, үүний зэрэгцээ нүүрсний зах зээлийн таатай байдал, үнэ ханш өндөр байсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм.
Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн Удирдах зөвлөлөөс энэ жил өнгөрсөн оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн. Гэхдээ цаашид жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг иргэдэд хүртээхээр төлөвлөсөн тухай тус компаниас өнөөдөр мэдэгдлээ.
Тодруулбал: Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 1072 хувьцаатай иргэн 2025 он хүртэл жилд 669.7 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэж мэдэгдлээ. Эрдэнэс Тавантолгой ХХК 2021-2025 онуудад А6-20 бизнес төлөвлөгөөгөөг хэрэгжүүлснээр, 3.7 их наядын цэвэр ашиг олж хувьцаа эзэмшигчиддээ жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилаж эхлэх юм.
“А6-20” гэдэг нь Эрдэнэс таван толгой ХХК-ийн 2017-2020 онд хийсэн ажлын амжилт дээр нь тус компанийн ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын 20 зорилтыг томьёолсноо тэрээр онцоллоо.