Зөвлөгөө

Мөнгө дуудах фэнг шүйн зөвлөгөө – ЗААВАЛ УНШААРАЙ

Та бүхэнд эртний болон өнөө цагийн мөнгө дуудах хэд хэдэн арагчлалын талаар зөвлөх ба гол нь та үүнийг ашиглаж дээр нь нэмж хөдөлмөрлөх, өөрийнхөө мөнгө олох өнцгийг арай өөр талаас нь харах шаардлагтай шүү.

Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл:

Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь самар нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх ёстой. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой. Самар нь тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.

 

Хавирган саранд мөнгөө харуул:

Хавирган сартай үдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай.Сар томрох тусам таны халаасан дахь мөнгө үржинэ. Эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав. Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ зоосоо тавиад сарны гэрэл үзүүл. Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал, Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хий. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсний дараа “хэзээ миний мөнгө тань өсөх нь вэ” гэж хүлээх хэрэггүй, мартчих. Учир нь хүлээх тусам уддаг.

 

Мөнгөөр тасарахгүй байх:

Уг зан үйл эртний кельтийн шүтлэгтэй холбоотой. Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа хийж явбал мөнгөөр тасардаггүй. Ийм зоосийг олоход амаргүй ч тусгайлан бэлдэж болно. Заншил ёсоор ням гаригт, тэгэхдээ шинийн 4- 12-ны хооронд оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэл, эсвэл бага зэрэг нугал. Энэ үед та анхаарлаа төвлөрүүлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” гэж шившээрэй.

 

Сүм хийдэд очихдоо:

Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээрэй. Ингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байна.

 

Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?:

Маш богино хугацаанд баяжихын тулд оросууд маш энгийн зан үйлийг хийдэг. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!