Сонин хачин

Б.Сугарсүрэн: Гадаадынх шиг клип хийнэ гэхээр нь би зөвшөөрсөн, би шүүхдэнэ

Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу олны анхаарлыг ихээхэн татаж байна. “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөөд байна.

Нөгөө талаар нийтийн дууны хэв маягийг эвдсэн, шинэлэг клип болжээ гэж сайшаах ч хэсэг байна. Бид анхаарлын төвд ороод буй уг дууны эзэн, дуучин Б.Баяр-Отгонтой өмнө ярилцсан билээ.

Тэгвэл уг клипэнд тоглосон бодибилдинг, фитнессийн тамирчин Б.Сугарсүрэн өөрийн цахим хуудаст дараах мэдэгдлийг хийжээ.

 

“Нүдэн гоо клипэнд тоглох санал тавихдаа гадаадынх шиг гоё клип хийнэ гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Итгээд л би зориг гарган тоглосон. Найруулгаас болж миний нэр хүндэд нөлөөлж байгаа бол шүүхдэнэ” гэжээ.

 

Бодибилдингийн анхны монгол тамирчдын нэг тэрбээр анхны фитнесс мисс. ОУХМ цолтой, шүүгчийн А зэрэглэлийн зэрэгтэй.

Зургаан настайгаасаа спортоор хичээллэсэн Б.Сугарсүрэн Москва хотод арван жилээ төгсөн, МУБИС-ийг дүүргэсэн.

 

2000 оноос хойш бодибилдинг, фитнессээр хичээллэж буй тэрбээр улсын хошой аварга, Азийн АШТ-ий олон медальтай, Азийн аварга.

Б.Сугарсүрэн 2008 онд “Монголын мистер” тэ.мцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлж, улсын шилдэг болсон. Тэрбээр 2014 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!