Мэдээ Мэдээлэл

Банкны зээлийн хүү 1%-иас хэтрэхгүй байхаар боллоо.

Банкны зээлийн хүү 1%-иас хэтрэхгүй байхаар боллоо.

За, ард түмнийг зовоосон өндөр хүүтэй зээл үгүй болох нь ээ. Засгийн газар “Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгож, цалингаас суутгадаг хувь хүний орлогын албан татвар /ХОАТ/-ыг хоёр дахин бууруулна”. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН ийм амлалт өгчээ.

Хэрэв энэ амлалт хэрэгжвэл жилийн 20-30% байгаа зээлийн хүү 10% орчим болж, 2-3 дахин буурч, ЖДҮ жинхэнэ утгаараа хөгжинө. Мөн хувь хүний орлогын албан татвар буурч, монгол хүн гар дээрээ 15%-иар ахиу цалин авдаг болох нь ээ. МАН 62 суудал авч үнэмлэхгүй олонх болсон тул амлалтаа хэрэгжүүлэхэд нь тэдний өмнө ямар ч саад үгүй болов. Одоо сонгогчид зөвхөн харах л үлдлээ. Үүнийгээ нэн яаралтай хийхгүй бол зээлийн хүүнд дарлуулж зовсон ард түмэн 1 жил ч тэсэхгүй нь. Үнэхээр онигоотой та нар боддоо!!!

 

40 жил Монгол Улсыг удирдсан их удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын бүх хөрөнгийг хураах гэсэн боловч түүнд хөрөнгө гээд байх юм юу ч байсангүй бүүр арга ядаад маршал цолыг нь Очирбат хурааж байлаа. Харин эсэргээрээ одоо түүний шагнал цолыг хураасан Очирбат болон түүний өсгөж өндийлөгсөн Элбэгдоржтон нараас бүх зүйлийг нь хурааж авбал Монгол улс сэп хийгээд санхүүгийн хямарлаас маш хурдан гарна.

ЭХ СУРВАЛЖ : MONGOLCOMMENT.COM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!