Мэдээ Мэдээлэл

4.5 тэрбумын хандив.Иргэн бүрт 300 000 төгрөгийн нөхөн олговор олгохыг дэмжиж байвал ШЕЙР

Манай улсад коронавирус бүртгэгдэж эхэлсэн цаг үеэс буюу 2020 оны эхнээс олон улсын байгууллагуудаас манай улсад төрөл, төрлийн зээл тусламжууд өгч эхэлсэн.

Тодруулбал, 2020 онд нийтдээ гадаад улсын засгийн газар болон олон улсын байгууллага нийлсэн 10 эх үүсвэрээс 740.5 сая ам.долларын зээл, тусламж авсан байдаг. Мөн Японы Засгийн газраас хоёр удаагийн тусламжаар 2 их наяд 73 тэрбум 400 сая төгрөг авсан. Түүнчлэн гэрээ хийгдсэн ч санхүүжилт дутуу хийгдсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Ингэхээр нийтдээ 1 их наяд 741 тэрбум 320 сая төгрөг манай улсад тусламжаар иржээ гэж ойлгож болох нь.

 

-УОК-Т 2020 ОНЫ ГУРАВДУГААР САРД ХАМГИЙН ИХ ХАНДИВ ЦУГЛАЖЭЭ-

Тэгвэл энэ удаад эх оронд минь халдвар тархлаа гэж өөрт байгаа боломждоо захирагдаж, улсдаа хандив өргөсөн жирийн иргэд, малчид, аж ахуй нэгжүүдээс илгээсэн хандив, тусламжийн мөнгө хэд, хэчнээн төгрөг цуглаж, түүнийг нь УОК эргээд юунд зарцуулсаныг та бүхэнд хүргэе.

 

УОК-оос коронавирусийн цар тахлын үед цугласан хандив, тусламжийн талаарх мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газрын сайтад сар бүрээр тайлагнажээ.

 

Тэгвэл энд тайлагнасанаар бол 2020 оны хоёрдугаар сараас 2021 оны зургаадугаар сар хүртэл УОК-т ард иргэд, аж ахуй нэгжүүдээс цугласан нийт бэлэн мөнгөний хандив 4.5 орчим тэрбум болжээ. Харин үүнээс зарцуулалт нь 3.8 орчим тэрбум гэж тайлагнажээ. Ингэхээр УОК-т цугласан хандиваас 700 саяас нэг тэрбум орчим төгрөг үлдээд байгаа бололтой. Энэ мөнгийг 2021 оны долдугаар сар буюу энэ сард зарцуулсан байж мэднэ.

 

Хүснэгтээс харахад 2020 оны гуравдугаар сард УОК-т хамгийн их хандив цугласан байх юм. Тодруулбал, хоёр тэрбум, 328 сая төгрөг цуглажээ. Тэгвэл зөвхөн энэ сард 50 саяас дээш төгрөг хандивласан хандивлагчдын мэдээллийг та бүхэн харж байна.

 

  1. Ачит-Ихт- 100 сая
  2. Хаан банк-100 сая
  3. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилчид -150 сая
  4. Эрдэс баялгийн салбараас- 100 сая
  5. Монголын банк санхүүгийн байгууллагын холбоо-100 сая
  6. Петрочайна дачин тамсаг ХХК-С-174 сая
  7. Хурд хамтлагийн тоглолтын орлого-285 сая
  8. Хар тарвагатай ХК-С-50 сая
  9. ӨМӨЗО Гэгээн тал ГХО ХХК-50 сая

 

КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ МӨНГӨН ХАНДИВ, ТУСЛАМЖИЙН ОРЛОГО, ЗАРЦУУЛАЛТЫН МЭДЭЭ

Бусад хандивлагчдын мэдээллийг хүснэгтээр та бүхэнд харуулж байна. Доорх линк рүү дарж орсноор хэдэн сард хэн хэн ямар хандив өгөөд, юунд зарцуулсныг дэлгэрэнгүй харах боломжтой юм.

Бид энэ талаар өмнө нь мэдээлж байв.

 

ЗЭЭЛ, ТУСЛАМЖУУД ХААЧИВ: Өмнөх Засгийн үед цар тахлын шугамаар авсан 2.7 их наядыг юунд зарцуулсан бэ? Иргэн та хүн бүрт 300 000 төгрөгийн нөхөн олговор хэрэгтэй хэмээн үзэж байвал ШЕЙР хийгээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!