Мэдээ Мэдээлэл

“БИ ЧАМД ХАЙРТАЙ” киноны Үрлээгийн үзэсгэлэнт охин

Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмааг монголчуудын олонх нь “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр мэднэ. Түүний хувийн амьдрал Үрлээгийнхээс өөр. Пүрэвмаа бол таван сайхан хүүхдийнхээ ээж нь, халамжит сайн ханийнхаа гэргий нь билээ.

Хань Ё.Жаргалсайхан нь гэргий С.Пүрэвмаагийнхаа хүсэл тэмүүлэл, эрэл хайгуул, судалгаа, ажил үйлсийг нь дэмжиж ойлгохын зэрэгцээ аж амьдралаа гайхалтай сайхан авч явдаг нэгэн.

Магадгүй ханийнх нь түшиг тулгуур, уужуу сэтгэл, хүлээцтэй зан чанар нь түүний амжилтын бас нэгэн хөшүүрэг байж ч мэднэ.

Харин Пүрэвмаа угаас минималист амьдралын хэв маягийг баримтлагч төдийгүй, хань ижлээ элдэв жижиг сажиг асуудлаар зовоохыг цээрлэдэг эмэгтэй.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!