МӨНГӨ АВАХ ГЭЖ БУЙ ХӨГШИН ЭМЭГТЭЙТЭЙ ТЕЛЛЕР “ЁС ЗҮЙ” ГҮЙ ХАРЬЦСАН ТУЛ ТЭРЭЭР…

Нэгэн хөгшин эмэгтэй мөнгөө авахаар банк руу явав. Тэрээр банкны картаа банкны теллерт өгөөд ‘Би 500 доллар авахыг хүсч байна’ гэв. Эмэгтэй теллер түүнд ‘5000 доллараас бага мөнгө авах тохиолдолд АТМ ашиглана уу’ гэж хэлжээ.
Хөгшин эмэгтэй яагаад гэдгийг мэдэхийг хүссэн юм. Теллер нь банкны картаа буцааж өгөн түүнд ‘Энэ бол банкны дүрэм. Хэрэв өөр асуудал байхгүй бол гарна уу. Цаана чинь үйлчлүүлэгчдийн урт цуваа байна’ гэж хэллээ.Хөгшин эмэгтэй хэдэн секундын турш чимээгүй болов.
Гэвч тэр картаа теллерт буцааж өгөөд ‘Надад байгаа бүх мөнгөө гаргуулахад надад туслаач’ гэж хэлэв.Теллер хөгшин эмэгтэйн дансны үлдэгдлийг шалгахад гайхаж байлаа.
Тэр толгой дохин толгойгоо бөхийлгөн түүнд хүндэтгэлтэйгээр ‘Уучлаарай хатагтай, та дансандаа 3.5 сая доллартай байгаа, банкинд яг одоо ийм бэлэн мөнгө байхгүй байна. Цаг товлоод маргааш дахин ирж болох уу?’ Гэж асуув.Хөгшин эмэгтэй дараа нь хэр их мөнгө татахаа асуув. Теллер түүнд ‘300,000 доллар хүртэлх хэмжээтэй’ гэж хэлсэн.
Хөгшин эмэгтэй теллерт данснаасаа 300,000 доллар авахыг хүсч байгаагаа хэлэв. Теллер маш хурдан хөгшин эмэгтэйд бэлэн мөнгийг өглөө.Хөгшин эмэгтэй 500 долларыг цүнхэндээ хийж, теллерээс үлдэгдэл 299.500 долларыг дансанд нь буцааж байршуулахыг хүсчээ.
Ёс суртахуун: Хөгшин хүнтэй бүдүүлэг битгий харьцаарай. Тэр хүмүүс цагтаа хийх зүйлээ хийсэн мундаг хүмүүс шүү.
эх сурвалж : pick.mn