Лайфстайл

Гэхдээ сэтгэлийн гал бөхөж байхад асаах хүнтэй таарах их сайхан юм билээ.

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг хориглоно

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр яагаад ч юм сэтггэл нэг л тавгүй байна, ганцхан өнөөдөр ч биш л дээ дандаа л ийм байна. Сэтгэлээ хуваалцах хүнгүй учраас дотор минь хурчихаад байгаа энэ их гуниглалыг гадагшуулахгүй бол би удахгүй галзуурах юм шиг байна. Бас та бүхэн авч гээхийн ухаанаар хандаарай зарим нэгэнд нь сургамж болоосой гэсэн үүднээс бичиж байгаа юм шүү.

Би амьдралын хатуу шуурганд хөл алдаж яваа л эмэгтэйчүүдийн нэг, хоёр сайхан үрийн ээж. Амьдралд минь сайн сайхан зүйлүүдээс гадна саар ч зүйл их байлаа. Би уул нь нэг эхийн хэвлийгээс төрсөн ах эгч дүү нартай эхээс тавуулаа юм байгаан гэтэл яг л орь ганц юм шиг л амьдарч байна. Амьралын хамгийн хэцүү нь эцэг эх хань ижлээ алдах юм байна.

Саяхан хань минь наc барж би гэдэг хүн жирэмсэн үлдэж амьдрал минь нүдний минь өмнө нуран унаж байлаа хөөрхөн бяцхан бизнес минь дaмпуурч өр ширэндээ баригдаж гудамжинд гарсандаа. Тэгэхэд ах дүү нар минь бүгд нүүр бууруулаад л явсан дугаараа сольцгоогоод тэр үед нь би гомдоогүй ээ яахав гэрт нь очоод аяга хоол хороогоод унана гэж бодсон байх л даа.

Гэхдээ сэтгэлийн гал бөхөж байхад асаах хүнтэй таарах их сайхан юм билээ. Гэдсээ чирсэн охин бас нэг хүү дагуулчихсан явахад минь төрсөн хэдээс минь илүү хандаж туслаж дэмжсэн сайхан эгч бий, одоо ч тусласаар байгаа үнэхээр их баярладаг юм. Магадгүй хорвоо бүхэлдээ миний урд сөхөрөх үе ирэх л байх харин тэр үед би тэр эгчийнхээ урд сөхөрсөөр байх болно гэж боддог юм.

Би төрөөд сар арай л хүрээгүй байна гэхдээ төрчихөөд эмнэлэгээс гарсан тэр хар өдөр одоо ч миний дотор зураастай байна. Өмнө нь би тийм аймар ганцаардалыг мэдэрч байсангүй. Төрөхийн хүлээн авахад шинэ хүнээ хүлээж авах гээд догдлол дүүрэн хүмүүс, тэр өдөр 19 ээж надтай цуг эмнэлэгээс гарсан юм. Хүлээн авах битүү хүнтэй.

Тэгсэн би хүүхдээ өлгийдөөд гарч ирэхэд урд минь миний том хүү найз хоёр минь л зогсож байлаа. Тэнд байсан бүх хүн надруу өрөвдсөн гайхсан харц чулуудаж байсан юм. Харин тэр дунд ганцхан хүн л догдлол дүүрэн ээжээ ээжээ гэж байсан, би дотроо арай ч дээ нээрээ хорвоо чи надад ингэж хатуурхах хэрэг үү, би ямар буруу зүйл хийсэн юм бэ гээд л үглэж байлаа тэрүүхэн тэр хооронд хаалга хүрэх зайнд би нулимсаа хэдэнтэй дотогшоо залгисан гэж санана.

Сөхөрч суугаад уйлмаар л байдаг юм билээ. Гараад такси бариад явж байхдаа гэр хүртлээ яаж уйлахгүй байх вэ л гэж бодож явсан даа. Яаж гам барих уу яаж хоолоо хийж идэх үү яавал ядрахгүй байх уу гээд л. Харин найз минь ирж махыг минь хэрчиж өгчөөд явсан. Тэр өдөр би ичиж бас өөрийгөө өрөвдөж бас ах дүү нартаа хамгийн ихээр гомдсон доо.

Эмнэлэгээс гарахад тосоод авах ижий аавгүй хань ижилгүй бас ах дүүгүй байна гэдэг чинь үнэхээр хэцүү юм билээ ямар их сэтгэлийн зовлон байдаг гэж бодно. Хамгийн гомдмоор нь юу гээч миний тэгтлээ их хүлээсэн ах дүү нар над луу нэг ч залгасангүй. За энэ ч яахав та бүхэн хажуудаа байгаа хүн нэг бүрээ хайраар битгий дутаагаарай.

Өнөөдөр инээгээд гарсан хүн маргааш ирэхгүй байх ч юм билүү бас хэн нэгэн таныг залгаасай гээд хүсэн хүлээж ч байж магадгүй хэн нэгнийг сэтгэлийн зовлонд битгий унагаарай гэж хүсэх байна даа. Бүгдэд нь аз жаргал хүсье. Над шиг гуниглалыг дахиад өөр хэн ч битгий мэдрээсэй гэж хүснэм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!